Wednesday, December 2, 2009

Хэцүү хүүхдийг яах вэ

Хүн бүр төрүүлсэн үр хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьж, сайн сайхан амьдраасай гэж хүсэж явдаг. Харамсалтай нь "Хэцүү хүүхэд'',гэж томъёологдон эцэг эхийнхээ чихийг халууцуулах нь цөөнгүй, эцэг эхчүүд ч яах вэ гэсэн асуултад ээрэгддэг. Тэгвэл та юуны өмнө дараахь зүйлийг сайтар анхаарахад илүүдэхгүй юм байна.

Хэрэв хүүхдүүдтэйгээ ойлголцож чадахгүй, таарамжгүй байдаг бол гэр оронд чинь хэр зөв энерги байгааг шалгах хэрэгтэй. Гэрт байгаа янз бүрийн баримал, эд зүйлс хаалга юм уу хүүхдийн ор, ширээ рүү харсан эсэхийг эхлээд шалгаарай. Хүүхдийн өрөөний хаалга бие засах өрөө, шат руу чанх чиглэж болохгүйг анхаар. Ийм тохиолдолд хүүхдийнхээ өрөөг солих, боломжгүй бол хаалт хийж өгөөрэй.

Таны хүүхэд эцэг, эх болон бусад хүнийг хүндэлдэггүй, гэртээ ирэх дургүй, хүйтэн хөндий царайлдаг бол та түүний хаашаа харж унтдагийг шалгах нь зүйтэй. Учир нь хүүхэд өөрийн ивээлтэй зүг рүү харж унтах ёстой. Ялангуяа шилжилтийн насны хүүхдэд энэ их чухал юм.

Хүүхдийг газар буюу шалан дээр унтуулах муу. Энэ нь тэдний хувийн аз жаргал, эрүүл мэндийг маш доод түвшинд аваачиж байна гэсэн үг. Хүүхдийн эрүүл мэнд муудаж, аливаад эмх цэгцгүй, замбараагүй болох нь газар унтаж байгаатай холбоотой байж болох юм. Хүүхдийн унтлагын өрөөний зүүн хойд чигт жижиг болор эдлэл байрлуулах юм уу өлгө. Болорыг хүний мэдлэг, боловсролыг идэвхжүүлдэг сайн нөлөөтэй хэмээн үздэг байна.

No comments:

Post a Comment