Wednesday, December 2, 2009

Гэр бүл болгонд хямрал тохиолддог


Төгс төгөлдөр амраг хосууд гэж хаана ч байдаггүй. Зарим залуухан хос бусдын нүдэн дээр бие биедээ жигтэйхэн хайртай бас анхаарал халамжтай мэт сэтгэгдэл төрүүлдэг хэрнээ гэртээ болохоор байнга хэрэлдэж маргалдаж байдаг, таарамжны хувьд хүндрэлтэй байх нь бий.

Иймд эр нөхрөө (эхнэрээ) бусдын нөхөр (эхнэр)- тэй жиших, харьцуулах нь утгагүй юм.
Гэр бүлийг аз жаргалтай, аз жаргалгүй амьдарч буй эсэхийг гаднаас нь тодорхойлох боломжгүй. Залуу гэр бүхэн хэсэг хугацааны дараа хямрал туулах нь гарцаагүй байдаг.
Хямралын шинж чанар бүгд онцлогтой ч ижил төстэй зарим зүйл бий.
- Бие биеийнхээ ах дүү, хамаатан саданд дургүйцэх,
- Үүнээс болж маргаан, үл ойлголцол бий болох,
- Ахуйн асуудалтай холбоотой харилцааны хямрал үүсэх,
- Өөрийнхөөрөө зүтгэх,
- Хань ижлээ хүндэтгэхгүй байх,
- Асуудлыг шийдвэрлэхгүй удаах,

Эдгээр нь харилцаанд хамгийн хор хөнөөлтэй байдаг.
Жижиг сажиг зүйлээс болж хэрэлдэх.
- Залуу гэр бүлд тохиолддог энэ үзэгдэл нь ихэнхдээ бие биенээсээ залхах байдлаас болж үүсдэг.
- Ямар ч хүн өдөр болгон нэг хүнийг хараад, нэг хэмнэлээр амьдраад ирэхээр өө сэв хайж эхэлдэг. Гэхдээ энэ нь тийм ч ноцтой зүйл биш.

Энэ хүнтэй гэрлэсэн маань зөв үү?
- Ийм эргэлзээ тээнэгэлзэл хэзээ нэгэн цагт заавал төрдөг.
- Ханилан суухаас өмнө хамгийн сайн хүн мэт санагдах нь бий. Гэтэл амьдрал дээр тэр хүн маань маш их дутагдалтай байх нь бий.
- Буруу зуршил, зан чанарын эвгүй онцлог гэх мэт
- Гэхдээ та өөрөө ч гэсэн төгс төгөлдөр хүн биш гэдгээ мартаж болохгүй.
- Энэ бол таны сонголт.
- Өндөг шиг өөгүй хүн хаан ч байдаггүйг санахыг зөвлөе.

Хэсэг хугацааны дараа секс тийм ч идэвхтэй биш болох, байдаг л үзэгдэл.
- Үр удмаа үлдээлээ, бэлгийн тогтвортой амьдрал байна, өөр юу хэрэгтэй юм гэж эр эм хоёрын аль аль нь боддог.
- Хэрэв та сексийн харьцаагаа бага зэрэг сэргээе, шинэчлэе гэж үзвэл үүнийг яаралгүй аажим хийх хэрэгтэй.
- Нэг гэр бүлийн эр эм хоёрт сэтгэл зүйн бэлтгэл хоёуланд чинь хэрэгтэй учраас л тэр шүү дээ.

Тэнцвэргүй гэр бүл гэдэг тэнцвэргүй хувь тавилaн мөн үү?


Насны хувьд ихээхэн зөрөөтэй гэр бүлийг тэнцвэргүй гэр бүл гэдэг. Монголчуудын хувьд гэр бүл болох эр эм хоёрын насны зөрөөний дээд хязгаарыг маш тодорхой зааж өгсөн байдаг.

Нүүдэлчин угсаатнууд хэдийгээр дөрвөн цагийн эргэлтэд амьдралын эрхээр малын ая харан нүүж сууж явдаг маш их ажилтай ч гэр бүлийн бат бэх байдалд ихээхэн санаа тавьж ирсэн байдаг. Гэр бүлийн бат бэх байдал, ханиа зөв сонгох зэрэг нь нүүдэлчдийн хувьд нөхөн үржихүй, ирээдүй хойчис, удам угсаандаа ихээхэн санаа тавьж ирсний нэг илрэл юм.

Нүүдэлчин монголчууд гэрлэж буй эр эм хоёрын насны зөрөөний дээд хязгаарыг 12 хүртэл гэж тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл ханилан сууж буй эр эм хоёрын насны зөрөө үүнээс их байх юм бол тэнцвэргүй гэр бүл үүснэ гэсэн үг. Тэнцвэргүй гэр бүлийн амьдрал мөн л тэнцвэргүй байх нь мэдээж. Монголчууд хэдийгээр эр нь эмээсээ 12 насаар ах байж болно хэмээн хүлээн зөвшөөрсөөр ирсэн ч амьдрал дээр насны зөрөөг дунджаар 4-8 хүртэл байвал хамгийн тохиромжтой гэж үздэг байжээ. Энэ нь шинээр гэрлэж буй хосуудын эр нь эмээсээ 12 хүртэл насаар ах байхад гэр бүлийн тэнцвэртэй байдал алдагдахгүй боловч 4-8 насаар ах бол бүр ч сайн хэмээн үзэж байсан хэрэг.

Гэтэл өнөө үед өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ уламжлал үгүй болж хижээл насны эрчүүл өөрөөсөө 12-15 насаар залуу эхнэр авч байгаа нь нэгэнт тодорхой болоод байна.

Тэр ч бүү хэл өнөөгийн бүсгүйчүүл хөнгөн хялбар аргаар хангалуун амьдрахын тулд өөрөөсөө хориос гуч хүртэлх насаар хөгшин гадаадын иргэдтэй ханилан сууж байна. Энэ бол ухамсар дорой байгаагийн нэг жишээ юм. Энэ дашрамд охид бүсгүйчүүлдээ захиж хэлэхэд аз жаргал гэдэг хэзээ ч хямд өртгөөр олдоггүй гэдгийг санаж явах хэрэгтэй.

Насны зөрөөтэй гэр бүлийг яагаад тэнцвэргүй гэдэг вэ. Үүний тайлбар тун амархан. Цаг хугацаа урсан өнгөрөх тусам залуухан бүсгүй болон хижээл насны нөхөр хоёрын харилцаанд юуны өмнө ор хөнжлийн ажилтай холбоотой асуудал үүсдэг.

Учир нь ханилан сууснаас хойш хэсэг хугацааны дараа залуу бүсгүйд сэтгэл санааны тавгүй байдал үүсч улмаар хөгшин нөхөртэйгээ унтах нь эцэгтэйгээ унтаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг болно.

Ингэсээр эрт орой хэзээ нэгэн цагт энэ мэдрэмж сексийн таашаал өгөхөө болино. Энэ байдал улам даамжирвал залуу эхнэр нь ор хөнжлийн ажлаа огт сонирхохоо болино.

Тэр цаг хугацаа өнгөрөх тусам хань ижлээ халамжлахын оронд зааж сургаж эхэлнэ. Эр хүн залуу эхнэр нь захираад байвал өөрийгөө голох, дорд үзэх зэргээс болж өөр шинэ залуу амрагийн эрэлд гарах нь ч буй.

Аажмаар эхнэр нь гэр бүлийн далд тэргүүн болж хувирна. Энэ нь мэдээж хөгшин нөхөрт таалагдахгүй. Ингээд л залуухан хүүхэн жинхэнэ эр хүний шинж чанар агуулсан шинэ эрийг хайж эхэлнэ. Тэрхүү шинэ залуу өөрөөс нь бага зэрэг ах юмуу эсвэл бүр залуу ч байж магадгүй. Энэ бүхнээс үзэхэд насны ялгаатай гэр бүл зохиох хэрэггүй нь харагдаж байна. Тэнцвэргүй, насны зөрөөтэй гэр бүлийн зөрчил тэмцэл чухам юунаас үүсдэг вэ?... гэсэн асуултад эрдэмтэд,

-Аливаа гэр бүлийн бат бэх байдал нь насны ялгаанаас бус, харин хосуудын хэл амаа ололцох байдал, нэгдмэл санаа бодол, тэдний харилцан ойлголцол зэргээс хамаардаг байна гэжээ.

Зарим тохиолдолд насны зөрөөтэй гэр бүл нь жинхэнэ хайр сэтгэлээс үүдэлтэй байхыг үгүйсгэх аргагүй.

Залуухан бүсгүй ахимаг насны эр хоёр учирч, бие биеэ хайрлаж бас итгэл найдвар бэлэглэж, хайраа өгснөөр сайхан гэр бүл болсон жишээ бас зөндөө байдаг.

Амталсан загас


Амталсан загасаар ширээгээ чимэхээс тань өмнө загасыг хэрхэн яаж бэлтгэвэл хялбар хийгээд амтлаг байдаг тухай зөвлөе. Загасны хайрсыг цэвэрлэхээс өмнө давс түрхвэл гулгамтгай байдал нь арилж, цэвэрлэхэд илүү хялбар болдог. Загасыг сүүтэй усанд чанавал мах нь илүү амтлаг болно. Загасыг шарах үедээ хайруулын тавгандаа хэдэн ширхэг хэрчсэн төмс хийвэл эвгүй үнэр нь арилна. Загасны махыг хатсан талхтай хольж машиндвал илүүдэл шингэн нь гарч амтлаг болдог.

Махыг 25-30 хэмийн бүлээн усаар угааж, хүйтэн усаар зайлна. Угаасны дараа мах нь хурдан мууддаг тул удаан хадгалах хэрэггүй. Махыг чанахдаа эхэнд нь давс хийвэл амтлaг чанрaa алддаг тул махаа бэлэн болохоос нь 30 минутын өмнө давсаа хийгээрэй.

Шарсан махыг зөөлөн, амттай болгохын тулд шарахаасаа нэг цагийн өмнө горчиц түрхэж орхино. Махыг худалдан авахдаа шинэ хуучин гэдгийг нь ялгаж чаддаг байх хэрэгтэй. Шинэ махыг хэрчихэд бага хэмжээний шүүс ялгардаг байна. Харин хөлдөөсөн махыг гэсгээж, хэсэгчлэн хуваасан бол хуучин мах байдаг. Ийм мах нь чанараа алдсан байдаг билээ. Хуучин мах авсан тохиолдолд шарж хэрэглэхээсээ илүү удаан чанаж хэрэглэвэл элдэв нянгууд нь үгүй болох сайн талтай юм байна.

Амталсан загас
Хэмжээ: 2 порц
Орц
Цэвэрлэсэн загас - 400 гр
Сармис - хоёр хумс
Нимбэг - нэг бүтэн
Гич - хоёр цайны халбага
Давс - нэг цайны халбага
Элсэн чихэр - нэг цайны халбага
Ус - хоёр хоолны халбага
Ургамлын тос - хоёр хоолны халбага
Укроп - нэг хоолны халбага
Хэрчсэн төмс, лууван
Төмс, луувангаа уураар жигнэж болгоно. Сармисаа цэвэрлээд давсны хамт ууранд хийн, нухаш болтол нь нүдэж, холиорой. Дээр нь нимбэгний шүүс, гич, элсэн чихэр, усыг нэмж сайтар хутгах хэрэгтэй.

Хайруулын тогоонд ургамлын тосоо хийж, сайн халаагаад, цэвэрлэж бэлтгэсэн загасаа хийж, тал бүрээр нь нэг минут орчим шар. Үүний дараа дээр бэлтгэсэн сармис, нимбэгний нухшаа хийж, зөөлөн гал дээр таван минут орчим жигнэ. Дараа нь тагийг нь авч, дахин таван минут шараад амттай загас бэлэн болно. Үүнийгээ хэрчсэн лууван, төмсөөрөө хачирлаж таваглахаа мартав аа.

Загас идвэл элэг, зүрхэнд тустай
Бид "Загас идэх нь сайн" гэж олонтаа сонсч байсан. Харин яагаад гэдгийг тэр бүр мэддэггүй. БНХАУ-ын загасны төрлийн судалгаа шинжилгээний нэрт зүтгэлтэн, шинжлэх ухaаны академийн тэнгис далайн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор Ван Цүньшин үүнийг тун ойлгомжтой, энгийн байдлаар хүмүүст тайлбарлаж өгсөн байна. Тэрээр эскимос болон япончууд өдөрт гурван удаа загас иддэг ба тэд зүрх судасны өвчинд нэрвэгдэх нь тун ховор байдаг гэдгийг баталжээ. Судалгааны дүнгээс үзвэл, загасны бие дэх өөхний хүчил нь хүний бие дэх өөхийг задлахад тустай гэнэ. Тиймээс загасны махыг хүнсэндээ хэрэглэж байвал зүрхийг хамгаалахад тустай юм. Цэнгэг ус, тэнгисийн гүнд амьдардаг загасны мах илүү өндөр үр дүн үзүүлдэг аж. Загасыг жигнэхэд өөхний хүчил нь хэвээрээ байдаг Загасны махыг түүхийгээр нь идэх, жигнэх, чанах, хуурах, хайрах, тосонд буцалгах гээд олон янзын аргаар боловсруулж болно. Тэгвэл чухам ямар арга нь өөхний хүчлийг нь хэвээр байлгаж, эрүүл мэндийг тань тэтгэх вэ? Профессор Ван Цүньшин түүхий загас идэх нь тустай ч сүүлийн үед далайн гаралтай хүнсний зүйл идсэний улмаас элдэв өвчинд нэрвэгдэж байгаа учраас жигнэх юм уу, чанаж идвэл өөхний хүчлийг хэвээр үлдээж чадна хэмээн зөвлөжээ. Бусад арга нь загасыг амттай сайхан болгодог ч өөхний хүчил болон В амин дэмийг үгүй хийж, тослогийн хэмжээг нэмэгдүүлж, шим тэжээлийг нь ч бууруулдаг байна.

Тахианы махан котлет хэрхэн хийх вэ


Бэлтгэсэн тахианыхаа махыг цэвэрлэж, яснаас нь салгах хэрэгтэй.

Шулсан махаа машиндаж, шингэн сүүнд 10 минут орчим дэвтээж захыг нь арилгасан цагаан талхтай холиорой. Дараа нь давсаар амтлан дахин машиндана.

Ингээд шанзанд хайлсан цөцгийн тос нэмж сайтар хутгаад, багахан хэмжээгээр авч котлетны хэвэнд оруул. Түүнийгээ талхны нунтаг хатаамалд өнхрүүлэн цөцгийн тосонд шарна.

Таваглахдаа шарсан төмс, төмсний нухашны аль нэгээр хачирлаж, хайлуулсан цөцгийн тос дусаавал илүү үзэмжтэй харагдана.

Орц: талх 100, сүү 100, цөцгийн тос 40, шанз 20, давс, повоор, төмс 800 грамм.

Шар буурцаг цэвэр уураг агуулдаг маш ашигтай хүнс


Үнэндээ монголчууд бид элдэв төрлийн шошийн ургамал, буурцаг мэтийг хүнсэндээ төдийлөн хэрэглэдэггүй. Гэтэл байгаль орчны бохирдол, цаг агаарын өөрчлөлт зэрэг олон тааламжгүй үзэгдэл хүний бие организмыг хэврэгшүүлж, бодитой заналхийлж байгаа билээ.
Тиймээс бид боломжийн хирээр ашигтай хүнс хэрэглэж, өөрсдийн эрүүл мэнддээ онцгой анхаарал тавих шаардлагатай болжээ.

Шар буурцаг хорт хавдраас сэргийлдэг
Шар буурцаг нь маш ашигтай, тэжээллэг ургамал юм. Мөн ургамлын антиоксидант гэж үздэг. Антиоксидант нь эд эсийг чөлөөт радикалаас хамгаалдаг. Чөлөөт радикал гэдэг нь хорт хавдар үүсгэх нэгэн үндсэн шалтгаан болдог.

Шар буурцаг түрүү булчирхайн өвчнөөс сэргийлдэг
Шар буурцагт агуулагдах изофлавон хэмээх бодис нь түрүү булчирхайн өвчний эрсдэлийг бууруулдаг. Шар буурцагийг түлхүү хэрэглэдэг Солонгос, Хятад зэрэг Азийн орны хүмүүсийг Европын хүмүүстэй харьцуулахад түрүү булчирхайн хорт хавдраар 30 дахин бага өвчилдөг аж.

Шар буурцаг холестериныг бууруулдаг
Шар буурцаг нь ханаагүй өөхний хүчлийн өндөр агууламжтай ашигтай өөх тосыг ихээр агуулдаг. Шар буурцаг нь холестерины түвшинг бууруулна. Өдөрт 30 гр шар буурцгийн уураг идэхэд муу холестерины асуудлыг шийдвэрлэнэ.

Шар буурцаг зүрхний өвчнөөс сэргийлнэ
Шар буурцагт Е, А, С болон В-ийн төрлийн витамин ихээр агуулагддаг. Үүний дотор зүрхний болон бусад булчинг бэхжүүлдэг В1 витамин бий.

Шар буурцаг цэвэр уураг агуулагдаг
Шар буурцаг нь кальци, кали, төмөр зэрэг бараг бүх төрлийн микроэлементийг агуулдаг. Шар буурцганд агуулагдах төмөр нь бусад бүтээгдэхүүнийг бодвол шингэхдээ сайн. Шар буурцганд цэвэр уураг агуулагддаг учраас ийм олон давуу талтай.

Эмийг зөв хадгалах нь чухал




Эмийг зөв хадгалах нь эмчилгээний үр дүнг хэвийн байлгах ихээхэн ач холбогдолтой юм.
* Эмийг өөрийнх нь саванд хадгал.
* Гал тогооны, бие засах болон угаалгын өрөөнд бүү хадгал. Учир нь дулаан, чийг зэрэг нь эмийн чанарыг алдагдуулдаг.
* Эмийн савны таглаан дор байдаг хөвөн нь эмийг чийгнээс хамгаалах зориулалттай тул хаяж болохгүй.
* Эмийг тодорхой нөхцөл заагаагүй бол хөргөгчинд хадгалах шаардлагагүй.
* Хугацаа дууссан эмийг шууд устгах хэрэгтэй.
* Хэрэглэж буй эмүүдээ нэг саванд хамт хийж болохгүй.
* Ямар ч эмийг хүүхэд хүрэхээргүй газар хадгал.
* Ямар ч төрлийн эмийг дулаан, гэрлийн шууд нөлөөгүй, хуурай сэрүүн газар хадгалдаг.
* Хэрэв эмчийн заавраар 2-3 төрлийн эмийг хэрэглэх шаардлага гарвал аль эмийг хэдэн цагт уух ёстойг тодорхой бичиж аваарай.

Тамхинаас гархаар шийдсэн үү

Тамхи нь зүрхний шигдээс өвчний гол үүсгэгч болох нь. Тамхи татах нь зүрх, уушигны өвчин, хорт хавдар болоод бусад өвчин эмгэгийг үүсгэдэг байна. Тамхи их татдаг эмэгтэйчүүдэд 50-иас доош насандаа зүрхний шигдээс өвчин тохиолдох явдал, тамхи татдаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулбал 7 дахин их байдаг байна. Мөн жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг бол түүнээс ч ихээр тохиолддог талтай байна.
Витамин С-г туулгагч болох нь. Нэг ширхэг янжуур татахад бие мах бодиос 25 гр. витамин С туулган устгадаг байна. Зарим судалгаанаас үзэхэд тамхи их татдаг хүмүүс өдөрт 140 гр-аас багагүй, витамин С хэрэглэж байх шаардлагатай болох нь харагджээ.
Америкийн халдвар судлалын нийгэмлэгээс тамхинаас гарахын ач тусыг дараахь жишээ баримтаар харуулж байна. Үүнд:

- Тамхи татахгүй 20 минут болсны дараа даралт болоод зүрхний цохилт багасч хэвийн байдалд орох бөгөөд цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ.
- 24 цагийн дараа зүрхний шигдээс аюул буурна.
- 48 цагийн дараа амтлах, үнэртэх мэдрэмж сайжирна.
- 72 цагийн дараа мөгөөрсөн хоолой уужирч амьсгалахад амар болно. Мөн уушигны багтаамж их болно.
- 14 хоногоос 3 сарын дараа цусны эргэлтийн систем сайжирч, уушигны багтаамж мөн нэмэгдэнэ.
- 1-9 сарын дараа ханиалгах, хамар битүүрэх, ядрах, амьсгал давхцах зэрэг багасч, биеийн ерөнхий эрч, хүч дээшилнэ.
- 5 жилийн дараа уушигны хавдраар нас барах түвшинг бууруулж чадах юм. Тамхины найрлаганд хорт хавдар үүсгэж болзошгүй 30-аад элемент байдаг байна. Мөн бусад төрлийн хавдраар өвчлөхөөс сэргийлж чадна.