Sunday, October 25, 2009

*Содон шийдэлтэй* 10 гутал



1. “Сандлан өсгийт сандаал”
Орчин үеийн өндөр сандал хэлбэрээр урласан энэхүү сандлан өсгийт гутал нь 6 инч буюу 15.24 см өндөртэй ажээ.

2. “Савран гутал”
Махчин шувууны савраар урласан дээрх гутал нь готик загвар сонирхдог хүмүүст илүүтэй тохирох болов уу.

3. “Лонхны бөглөө сугалагч”-аар урласан өсгийтэй гутал
Өсгийгүйгээр нь харвал тийм ч содон шийдэлтэй гутал гэж хэлэхээргүй уг гутал нь хувцас загвар сонирхогчдын шуналыг ихээхэн хөдөлгөөд байгаа гэнэ. Харамсалтай нь явахад тийм ч амаргүй энэхүү гутлыг мэргэжлийн акробатчид өмсөх нь илүү тохиромжтой юм байна.

4. “Картон цаасаар хийсэн гутал”
2009.04.18нд АНУ-ын алдарт уран бүтээлч Майк Лийвит картон цаасаар урласан өөрийн гутлын шоуг Нью Йоркт зохион байгуулжээ. Түүний урласан бүтээлүүд энгийн бөгөөд чамин хийцтэйн дээр гол онцлог нь картон цаасаар хэрхэн гайхалтай бүтээлийг туурвисанд оршиж байлаа.

5. Дэлхийн хамгийн аюултай гутал гэгдэх “Тарантула аалзтай гутал”
1970-аад оны үед зохион бүтээж байсан “Алтан загастай гутал”-наас хойш загварын ертөнцөд шинэ эргэлтийг хийсэн энэхүү гутлыг дэлхийн хамгийн аюултай гутланд тооцдог гэнэ. Хэт өндөр өсгийтэй учраас шагайгаа гэмтээх магадлалтайн дээр “амьд аалзтай” гэдгээрээ олныг ихэд сэрдхийлгэдэг бололтой.

6. “Gameboy”-той гутал
Тоглоом сонирхогчдод зориулсан гутал яагаад байж болохгүй гэж? Тоглоомоо гуталнаасаа салгаад тоглож ч бас гутландаа чимэг болгон шигтгээд ч авч явж болох сонирхолтой шийдлээр бүтээгдсэн гутлыг танилцуулж байна.

7. “Hot Wheels” хэмээх дугуйт гутал
Роналдо Фрагогийн зохион бүтээсэн энэхүү гутал хүүхдэд зориулан гаргаж байсан анхны гуталны загваруудаас хойш эхчүүдэд, ээжүүдэд зориулан бүтээгдсэн энэ төрлийн эхний гутал ажээ. Дугуй нь жинхэнэ биш ч гэсэн тэрүүхэндээ л гэхэд “хөөрхөөн” загварыг бий болгож чадсан гэж үнэлэгджээ.

8. Хамгийн сэтгэл зовоосон гутал гэгдэх “Хархаар хийсэн гутал”
Хархаар хийсэн энэхүү гутлыг гадуур өмсөөд явж байна гэж төсөөл дөө? Хэний ч санаанд багтахааргүй, айдас төрүүлсэн бас өрөвдмөөр ч юм шиг энэ гутлыг Халловийний баярын үдэшлэгт өмсөх нь илүү тохиромжтой ажээ.

9. “Цэцэрлэгт хүрээлэнтэй гутал”
Морь, мод, банз, өвс зэргийг шигтгэн урласан урлагийн хосгүй энэ бүтээлийг ан амьтанд хайртай эсвэл онгон байгалийг бишрэн шүтэгч хэн нэгэнд бус гагцхүү танд зориулан бүтээжээ. Энэхүү гутал нь загварын ертөнцийн бас нэгэн онцгой бүтээл болж чаджээ.

10. “Өмдөн гутал”
Өмд ч юм шиг, гутал ч юм шиг энэ гутал танд хэр санагдаж байна? Дарил Ван Ваувийн урласан энэхүү өмдөн гутал нь алдарт “Конверс”-ийн загварын шинэ хандлагыг тодорхойлох сурагтай.

Далай ламын мянганы сургуулиас

* Нэр төртэй сайхан амьдар, Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно
* Өрийн мэдсэнээ бусадтай хуваалц . Энэ нь мөнхийн алдарыг олно гэдгийг сана
* Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3 зарчимыг мөрд
* Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигтай аз болдгийг сана


* Их хайр, их ололт нь эрсдлийг дагуулж байдгыг сана
* Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд
* Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ
* Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж бай
* Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийхөө үнэ цэнийг бүү алд
* Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана
* Гэр бүлийн дотрохи халуун дулаан уур амьсгал тань таны амьдралын тулгуур суурь мөн
* Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед бүхнийг хайраар шийд
* Газар дэлхийтэйгээ эелдэг харьц
* Жилдээ нэг удаа өмнө нь очиж байгаагүй газар оч
* Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд байдаг ганц зүйл гэдгийг сана
* Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийхөө амжилтыг дүгнэ

Сэтгэгдэлүүд (5) | Хэвлэх хувилбар | Үзсэн тоо: 2126
Бусад

* Амьдралд хэрэг болох мөрдлөгөөс (2)
* Өөрчлөлт
* Сургаал үгс
* Сайхан сэтгэлтэн ганцаарддаггүй. Түүнд ямагт хөршүүд олдоно. /Күнз/
* Эрх мэдэл хүний жинхэнэ мөн чанарыг харуулдаг. /Питтак/

Өөрчлөлт


Дараах шүлгийг нэгэн ухаантан бичиж үлдээсэн бөгөөд гэхлээ харамсалтай нь үхэхийнхээ өмнөхөн амьдралыг гэнэт ухаарч өөр олон хүн эрт ухаараасай гэсэндээ амьсгал хураах тэр мөчид хажууд байгаа хүмүүстэй хэлж бичүүлсэн гэдэг.

Залуу зандан үеийн минь мөрөөдөл хязгааргүй байхад дэлхийг өөрчлөхийг хүсдэг байлаа
Хөгширч ухаажсан хойноо дэлхий өөрчлөгдөхгүйг ойлгосон юм

Тэгээд мөрөөдлөө багасгаж эх нутгаа өөрчлөхөөр шийдлээ
Гэвч тэр ч бас өөрчлөгдөх шинжгүй байлаа

Улам хөгширсөн үедээ хамаг хүчээрээ өөрийгөө болон дотны хүмүүсээ өөрчлөх гэж үзлээ
Бид нэгэнт төлөвшчихсөн болохоор бас л болсонгүй

Одоо үхэх гээд хэвтэж байхадаа гэнэт ухаарлаа
Эхлээд би өөрийгөө өөрчлөх байж

Гэр бүлдээ жишээ болж тэднийг өөрчлөх байж
Тэднээс авсан урам зоригоороо эх нутгаа илүү сайхан болгож чадах байж
Тэгээд яаж мэдэхэв дэлхийг өөрчлөхч байсан юм билүү

Энэ шүлгийн араас Өөрчлөлтийн талаар бяцхан зөвлөгөөг толилуулъя

* Та бодол санаагаа өөрчилбөл амьдрал чинь өөрчлөгдөнө.
* Та өөрийхөө амьдралыг цэгцэлж янзална гэдэг нь та дотоод сэтгэлээ өөрчилнө гэсэн үг
* Та өөр хэн нэгнийг тантай цуг өөрчлөгдөнө гэж хүлээх хэрэггүй
* Таныг өөрчлөгдөхөд эргэн тойрон өөрчдлөгдөж эхэлнэ
* Бусдыг өөрчлөе гэвэл тэр хэзээ ч бүтэхгүй гэдгийг бодолцоорой