Wednesday, December 2, 2009

Гэр бүл болгонд хямрал тохиолддог


Төгс төгөлдөр амраг хосууд гэж хаана ч байдаггүй. Зарим залуухан хос бусдын нүдэн дээр бие биедээ жигтэйхэн хайртай бас анхаарал халамжтай мэт сэтгэгдэл төрүүлдэг хэрнээ гэртээ болохоор байнга хэрэлдэж маргалдаж байдаг, таарамжны хувьд хүндрэлтэй байх нь бий.

Иймд эр нөхрөө (эхнэрээ) бусдын нөхөр (эхнэр)- тэй жиших, харьцуулах нь утгагүй юм.
Гэр бүлийг аз жаргалтай, аз жаргалгүй амьдарч буй эсэхийг гаднаас нь тодорхойлох боломжгүй. Залуу гэр бүхэн хэсэг хугацааны дараа хямрал туулах нь гарцаагүй байдаг.
Хямралын шинж чанар бүгд онцлогтой ч ижил төстэй зарим зүйл бий.
- Бие биеийнхээ ах дүү, хамаатан саданд дургүйцэх,
- Үүнээс болж маргаан, үл ойлголцол бий болох,
- Ахуйн асуудалтай холбоотой харилцааны хямрал үүсэх,
- Өөрийнхөөрөө зүтгэх,
- Хань ижлээ хүндэтгэхгүй байх,
- Асуудлыг шийдвэрлэхгүй удаах,

Эдгээр нь харилцаанд хамгийн хор хөнөөлтэй байдаг.
Жижиг сажиг зүйлээс болж хэрэлдэх.
- Залуу гэр бүлд тохиолддог энэ үзэгдэл нь ихэнхдээ бие биенээсээ залхах байдлаас болж үүсдэг.
- Ямар ч хүн өдөр болгон нэг хүнийг хараад, нэг хэмнэлээр амьдраад ирэхээр өө сэв хайж эхэлдэг. Гэхдээ энэ нь тийм ч ноцтой зүйл биш.

Энэ хүнтэй гэрлэсэн маань зөв үү?
- Ийм эргэлзээ тээнэгэлзэл хэзээ нэгэн цагт заавал төрдөг.
- Ханилан суухаас өмнө хамгийн сайн хүн мэт санагдах нь бий. Гэтэл амьдрал дээр тэр хүн маань маш их дутагдалтай байх нь бий.
- Буруу зуршил, зан чанарын эвгүй онцлог гэх мэт
- Гэхдээ та өөрөө ч гэсэн төгс төгөлдөр хүн биш гэдгээ мартаж болохгүй.
- Энэ бол таны сонголт.
- Өндөг шиг өөгүй хүн хаан ч байдаггүйг санахыг зөвлөе.

Хэсэг хугацааны дараа секс тийм ч идэвхтэй биш болох, байдаг л үзэгдэл.
- Үр удмаа үлдээлээ, бэлгийн тогтвортой амьдрал байна, өөр юу хэрэгтэй юм гэж эр эм хоёрын аль аль нь боддог.
- Хэрэв та сексийн харьцаагаа бага зэрэг сэргээе, шинэчлэе гэж үзвэл үүнийг яаралгүй аажим хийх хэрэгтэй.
- Нэг гэр бүлийн эр эм хоёрт сэтгэл зүйн бэлтгэл хоёуланд чинь хэрэгтэй учраас л тэр шүү дээ.

Тэнцвэргүй гэр бүл гэдэг тэнцвэргүй хувь тавилaн мөн үү?


Насны хувьд ихээхэн зөрөөтэй гэр бүлийг тэнцвэргүй гэр бүл гэдэг. Монголчуудын хувьд гэр бүл болох эр эм хоёрын насны зөрөөний дээд хязгаарыг маш тодорхой зааж өгсөн байдаг.

Нүүдэлчин угсаатнууд хэдийгээр дөрвөн цагийн эргэлтэд амьдралын эрхээр малын ая харан нүүж сууж явдаг маш их ажилтай ч гэр бүлийн бат бэх байдалд ихээхэн санаа тавьж ирсэн байдаг. Гэр бүлийн бат бэх байдал, ханиа зөв сонгох зэрэг нь нүүдэлчдийн хувьд нөхөн үржихүй, ирээдүй хойчис, удам угсаандаа ихээхэн санаа тавьж ирсний нэг илрэл юм.

Нүүдэлчин монголчууд гэрлэж буй эр эм хоёрын насны зөрөөний дээд хязгаарыг 12 хүртэл гэж тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл ханилан сууж буй эр эм хоёрын насны зөрөө үүнээс их байх юм бол тэнцвэргүй гэр бүл үүснэ гэсэн үг. Тэнцвэргүй гэр бүлийн амьдрал мөн л тэнцвэргүй байх нь мэдээж. Монголчууд хэдийгээр эр нь эмээсээ 12 насаар ах байж болно хэмээн хүлээн зөвшөөрсөөр ирсэн ч амьдрал дээр насны зөрөөг дунджаар 4-8 хүртэл байвал хамгийн тохиромжтой гэж үздэг байжээ. Энэ нь шинээр гэрлэж буй хосуудын эр нь эмээсээ 12 хүртэл насаар ах байхад гэр бүлийн тэнцвэртэй байдал алдагдахгүй боловч 4-8 насаар ах бол бүр ч сайн хэмээн үзэж байсан хэрэг.

Гэтэл өнөө үед өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ уламжлал үгүй болж хижээл насны эрчүүл өөрөөсөө 12-15 насаар залуу эхнэр авч байгаа нь нэгэнт тодорхой болоод байна.

Тэр ч бүү хэл өнөөгийн бүсгүйчүүл хөнгөн хялбар аргаар хангалуун амьдрахын тулд өөрөөсөө хориос гуч хүртэлх насаар хөгшин гадаадын иргэдтэй ханилан сууж байна. Энэ бол ухамсар дорой байгаагийн нэг жишээ юм. Энэ дашрамд охид бүсгүйчүүлдээ захиж хэлэхэд аз жаргал гэдэг хэзээ ч хямд өртгөөр олдоггүй гэдгийг санаж явах хэрэгтэй.

Насны зөрөөтэй гэр бүлийг яагаад тэнцвэргүй гэдэг вэ. Үүний тайлбар тун амархан. Цаг хугацаа урсан өнгөрөх тусам залуухан бүсгүй болон хижээл насны нөхөр хоёрын харилцаанд юуны өмнө ор хөнжлийн ажилтай холбоотой асуудал үүсдэг.

Учир нь ханилан сууснаас хойш хэсэг хугацааны дараа залуу бүсгүйд сэтгэл санааны тавгүй байдал үүсч улмаар хөгшин нөхөртэйгээ унтах нь эцэгтэйгээ унтаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг болно.

Ингэсээр эрт орой хэзээ нэгэн цагт энэ мэдрэмж сексийн таашаал өгөхөө болино. Энэ байдал улам даамжирвал залуу эхнэр нь ор хөнжлийн ажлаа огт сонирхохоо болино.

Тэр цаг хугацаа өнгөрөх тусам хань ижлээ халамжлахын оронд зааж сургаж эхэлнэ. Эр хүн залуу эхнэр нь захираад байвал өөрийгөө голох, дорд үзэх зэргээс болж өөр шинэ залуу амрагийн эрэлд гарах нь ч буй.

Аажмаар эхнэр нь гэр бүлийн далд тэргүүн болж хувирна. Энэ нь мэдээж хөгшин нөхөрт таалагдахгүй. Ингээд л залуухан хүүхэн жинхэнэ эр хүний шинж чанар агуулсан шинэ эрийг хайж эхэлнэ. Тэрхүү шинэ залуу өөрөөс нь бага зэрэг ах юмуу эсвэл бүр залуу ч байж магадгүй. Энэ бүхнээс үзэхэд насны ялгаатай гэр бүл зохиох хэрэггүй нь харагдаж байна. Тэнцвэргүй, насны зөрөөтэй гэр бүлийн зөрчил тэмцэл чухам юунаас үүсдэг вэ?... гэсэн асуултад эрдэмтэд,

-Аливаа гэр бүлийн бат бэх байдал нь насны ялгаанаас бус, харин хосуудын хэл амаа ололцох байдал, нэгдмэл санаа бодол, тэдний харилцан ойлголцол зэргээс хамаардаг байна гэжээ.

Зарим тохиолдолд насны зөрөөтэй гэр бүл нь жинхэнэ хайр сэтгэлээс үүдэлтэй байхыг үгүйсгэх аргагүй.

Залуухан бүсгүй ахимаг насны эр хоёр учирч, бие биеэ хайрлаж бас итгэл найдвар бэлэглэж, хайраа өгснөөр сайхан гэр бүл болсон жишээ бас зөндөө байдаг.

Амталсан загас


Амталсан загасаар ширээгээ чимэхээс тань өмнө загасыг хэрхэн яаж бэлтгэвэл хялбар хийгээд амтлаг байдаг тухай зөвлөе. Загасны хайрсыг цэвэрлэхээс өмнө давс түрхвэл гулгамтгай байдал нь арилж, цэвэрлэхэд илүү хялбар болдог. Загасыг сүүтэй усанд чанавал мах нь илүү амтлаг болно. Загасыг шарах үедээ хайруулын тавгандаа хэдэн ширхэг хэрчсэн төмс хийвэл эвгүй үнэр нь арилна. Загасны махыг хатсан талхтай хольж машиндвал илүүдэл шингэн нь гарч амтлаг болдог.

Махыг 25-30 хэмийн бүлээн усаар угааж, хүйтэн усаар зайлна. Угаасны дараа мах нь хурдан мууддаг тул удаан хадгалах хэрэггүй. Махыг чанахдаа эхэнд нь давс хийвэл амтлaг чанрaa алддаг тул махаа бэлэн болохоос нь 30 минутын өмнө давсаа хийгээрэй.

Шарсан махыг зөөлөн, амттай болгохын тулд шарахаасаа нэг цагийн өмнө горчиц түрхэж орхино. Махыг худалдан авахдаа шинэ хуучин гэдгийг нь ялгаж чаддаг байх хэрэгтэй. Шинэ махыг хэрчихэд бага хэмжээний шүүс ялгардаг байна. Харин хөлдөөсөн махыг гэсгээж, хэсэгчлэн хуваасан бол хуучин мах байдаг. Ийм мах нь чанараа алдсан байдаг билээ. Хуучин мах авсан тохиолдолд шарж хэрэглэхээсээ илүү удаан чанаж хэрэглэвэл элдэв нянгууд нь үгүй болох сайн талтай юм байна.

Амталсан загас
Хэмжээ: 2 порц
Орц
Цэвэрлэсэн загас - 400 гр
Сармис - хоёр хумс
Нимбэг - нэг бүтэн
Гич - хоёр цайны халбага
Давс - нэг цайны халбага
Элсэн чихэр - нэг цайны халбага
Ус - хоёр хоолны халбага
Ургамлын тос - хоёр хоолны халбага
Укроп - нэг хоолны халбага
Хэрчсэн төмс, лууван
Төмс, луувангаа уураар жигнэж болгоно. Сармисаа цэвэрлээд давсны хамт ууранд хийн, нухаш болтол нь нүдэж, холиорой. Дээр нь нимбэгний шүүс, гич, элсэн чихэр, усыг нэмж сайтар хутгах хэрэгтэй.

Хайруулын тогоонд ургамлын тосоо хийж, сайн халаагаад, цэвэрлэж бэлтгэсэн загасаа хийж, тал бүрээр нь нэг минут орчим шар. Үүний дараа дээр бэлтгэсэн сармис, нимбэгний нухшаа хийж, зөөлөн гал дээр таван минут орчим жигнэ. Дараа нь тагийг нь авч, дахин таван минут шараад амттай загас бэлэн болно. Үүнийгээ хэрчсэн лууван, төмсөөрөө хачирлаж таваглахаа мартав аа.

Загас идвэл элэг, зүрхэнд тустай
Бид "Загас идэх нь сайн" гэж олонтаа сонсч байсан. Харин яагаад гэдгийг тэр бүр мэддэггүй. БНХАУ-ын загасны төрлийн судалгаа шинжилгээний нэрт зүтгэлтэн, шинжлэх ухaаны академийн тэнгис далайн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор Ван Цүньшин үүнийг тун ойлгомжтой, энгийн байдлаар хүмүүст тайлбарлаж өгсөн байна. Тэрээр эскимос болон япончууд өдөрт гурван удаа загас иддэг ба тэд зүрх судасны өвчинд нэрвэгдэх нь тун ховор байдаг гэдгийг баталжээ. Судалгааны дүнгээс үзвэл, загасны бие дэх өөхний хүчил нь хүний бие дэх өөхийг задлахад тустай гэнэ. Тиймээс загасны махыг хүнсэндээ хэрэглэж байвал зүрхийг хамгаалахад тустай юм. Цэнгэг ус, тэнгисийн гүнд амьдардаг загасны мах илүү өндөр үр дүн үзүүлдэг аж. Загасыг жигнэхэд өөхний хүчил нь хэвээрээ байдаг Загасны махыг түүхийгээр нь идэх, жигнэх, чанах, хуурах, хайрах, тосонд буцалгах гээд олон янзын аргаар боловсруулж болно. Тэгвэл чухам ямар арга нь өөхний хүчлийг нь хэвээр байлгаж, эрүүл мэндийг тань тэтгэх вэ? Профессор Ван Цүньшин түүхий загас идэх нь тустай ч сүүлийн үед далайн гаралтай хүнсний зүйл идсэний улмаас элдэв өвчинд нэрвэгдэж байгаа учраас жигнэх юм уу, чанаж идвэл өөхний хүчлийг хэвээр үлдээж чадна хэмээн зөвлөжээ. Бусад арга нь загасыг амттай сайхан болгодог ч өөхний хүчил болон В амин дэмийг үгүй хийж, тослогийн хэмжээг нэмэгдүүлж, шим тэжээлийг нь ч бууруулдаг байна.

Тахианы махан котлет хэрхэн хийх вэ


Бэлтгэсэн тахианыхаа махыг цэвэрлэж, яснаас нь салгах хэрэгтэй.

Шулсан махаа машиндаж, шингэн сүүнд 10 минут орчим дэвтээж захыг нь арилгасан цагаан талхтай холиорой. Дараа нь давсаар амтлан дахин машиндана.

Ингээд шанзанд хайлсан цөцгийн тос нэмж сайтар хутгаад, багахан хэмжээгээр авч котлетны хэвэнд оруул. Түүнийгээ талхны нунтаг хатаамалд өнхрүүлэн цөцгийн тосонд шарна.

Таваглахдаа шарсан төмс, төмсний нухашны аль нэгээр хачирлаж, хайлуулсан цөцгийн тос дусаавал илүү үзэмжтэй харагдана.

Орц: талх 100, сүү 100, цөцгийн тос 40, шанз 20, давс, повоор, төмс 800 грамм.

Шар буурцаг цэвэр уураг агуулдаг маш ашигтай хүнс


Үнэндээ монголчууд бид элдэв төрлийн шошийн ургамал, буурцаг мэтийг хүнсэндээ төдийлөн хэрэглэдэггүй. Гэтэл байгаль орчны бохирдол, цаг агаарын өөрчлөлт зэрэг олон тааламжгүй үзэгдэл хүний бие организмыг хэврэгшүүлж, бодитой заналхийлж байгаа билээ.
Тиймээс бид боломжийн хирээр ашигтай хүнс хэрэглэж, өөрсдийн эрүүл мэнддээ онцгой анхаарал тавих шаардлагатай болжээ.

Шар буурцаг хорт хавдраас сэргийлдэг
Шар буурцаг нь маш ашигтай, тэжээллэг ургамал юм. Мөн ургамлын антиоксидант гэж үздэг. Антиоксидант нь эд эсийг чөлөөт радикалаас хамгаалдаг. Чөлөөт радикал гэдэг нь хорт хавдар үүсгэх нэгэн үндсэн шалтгаан болдог.

Шар буурцаг түрүү булчирхайн өвчнөөс сэргийлдэг
Шар буурцагт агуулагдах изофлавон хэмээх бодис нь түрүү булчирхайн өвчний эрсдэлийг бууруулдаг. Шар буурцагийг түлхүү хэрэглэдэг Солонгос, Хятад зэрэг Азийн орны хүмүүсийг Европын хүмүүстэй харьцуулахад түрүү булчирхайн хорт хавдраар 30 дахин бага өвчилдөг аж.

Шар буурцаг холестериныг бууруулдаг
Шар буурцаг нь ханаагүй өөхний хүчлийн өндөр агууламжтай ашигтай өөх тосыг ихээр агуулдаг. Шар буурцаг нь холестерины түвшинг бууруулна. Өдөрт 30 гр шар буурцгийн уураг идэхэд муу холестерины асуудлыг шийдвэрлэнэ.

Шар буурцаг зүрхний өвчнөөс сэргийлнэ
Шар буурцагт Е, А, С болон В-ийн төрлийн витамин ихээр агуулагддаг. Үүний дотор зүрхний болон бусад булчинг бэхжүүлдэг В1 витамин бий.

Шар буурцаг цэвэр уураг агуулагдаг
Шар буурцаг нь кальци, кали, төмөр зэрэг бараг бүх төрлийн микроэлементийг агуулдаг. Шар буурцганд агуулагдах төмөр нь бусад бүтээгдэхүүнийг бодвол шингэхдээ сайн. Шар буурцганд цэвэр уураг агуулагддаг учраас ийм олон давуу талтай.

Эмийг зөв хадгалах нь чухал




Эмийг зөв хадгалах нь эмчилгээний үр дүнг хэвийн байлгах ихээхэн ач холбогдолтой юм.
* Эмийг өөрийнх нь саванд хадгал.
* Гал тогооны, бие засах болон угаалгын өрөөнд бүү хадгал. Учир нь дулаан, чийг зэрэг нь эмийн чанарыг алдагдуулдаг.
* Эмийн савны таглаан дор байдаг хөвөн нь эмийг чийгнээс хамгаалах зориулалттай тул хаяж болохгүй.
* Эмийг тодорхой нөхцөл заагаагүй бол хөргөгчинд хадгалах шаардлагагүй.
* Хугацаа дууссан эмийг шууд устгах хэрэгтэй.
* Хэрэглэж буй эмүүдээ нэг саванд хамт хийж болохгүй.
* Ямар ч эмийг хүүхэд хүрэхээргүй газар хадгал.
* Ямар ч төрлийн эмийг дулаан, гэрлийн шууд нөлөөгүй, хуурай сэрүүн газар хадгалдаг.
* Хэрэв эмчийн заавраар 2-3 төрлийн эмийг хэрэглэх шаардлага гарвал аль эмийг хэдэн цагт уух ёстойг тодорхой бичиж аваарай.

Тамхинаас гархаар шийдсэн үү

Тамхи нь зүрхний шигдээс өвчний гол үүсгэгч болох нь. Тамхи татах нь зүрх, уушигны өвчин, хорт хавдар болоод бусад өвчин эмгэгийг үүсгэдэг байна. Тамхи их татдаг эмэгтэйчүүдэд 50-иас доош насандаа зүрхний шигдээс өвчин тохиолдох явдал, тамхи татдаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулбал 7 дахин их байдаг байна. Мөн жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг бол түүнээс ч ихээр тохиолддог талтай байна.
Витамин С-г туулгагч болох нь. Нэг ширхэг янжуур татахад бие мах бодиос 25 гр. витамин С туулган устгадаг байна. Зарим судалгаанаас үзэхэд тамхи их татдаг хүмүүс өдөрт 140 гр-аас багагүй, витамин С хэрэглэж байх шаардлагатай болох нь харагджээ.
Америкийн халдвар судлалын нийгэмлэгээс тамхинаас гарахын ач тусыг дараахь жишээ баримтаар харуулж байна. Үүнд:

- Тамхи татахгүй 20 минут болсны дараа даралт болоод зүрхний цохилт багасч хэвийн байдалд орох бөгөөд цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ.
- 24 цагийн дараа зүрхний шигдээс аюул буурна.
- 48 цагийн дараа амтлах, үнэртэх мэдрэмж сайжирна.
- 72 цагийн дараа мөгөөрсөн хоолой уужирч амьсгалахад амар болно. Мөн уушигны багтаамж их болно.
- 14 хоногоос 3 сарын дараа цусны эргэлтийн систем сайжирч, уушигны багтаамж мөн нэмэгдэнэ.
- 1-9 сарын дараа ханиалгах, хамар битүүрэх, ядрах, амьсгал давхцах зэрэг багасч, биеийн ерөнхий эрч, хүч дээшилнэ.
- 5 жилийн дараа уушигны хавдраар нас барах түвшинг бууруулж чадах юм. Тамхины найрлаганд хорт хавдар үүсгэж болзошгүй 30-аад элемент байдаг байна. Мөн бусад төрлийн хавдраар өвчлөхөөс сэргийлж чадна.

Шээсээ удаан барих аюултай

Шээсээ удаан барих нь давсагны чадавхийг алдагдуулж янз бүрийн өвчинд нэрвэгдэх магадлалыг улам ихэсгэдэг байна. Жишээ нь:
- Шээсээ удаан барих нь мэдрэлийн системийг алдагдуулна,
- Шээс шахах булчингийн чадавхийг бууруулна,
- Шээсний замыг үрэвсүүлнэ,
- Шээс удаан хугацаагаар биед байснаар их хэмжээний бактери агуулна,
- Давсагны үрэвсэл үүсгэнэ,
- Шээс удаан хугацаагаар биед байснаар бөөрний үрэвсэлд хүргэх аюултай,
- Шээсээ удаан барих нь түрүү булчирхайг үрэвслүүлнэ,
- Шээсний сүвийн бактери түрүү булчирхайн өвчнийг сэдрээдэг,
- Шээсийг байнга удаан хугацаагаар барих нь давсагны өмөн үү тусах аюултай,
- Шээсээ удаан барих нь зүрх судасны өвчин тусах нэрмээс болно,
- Шээсийг байнга удаан хугацаагаар барих нь цусны даралтыг ихэсгэдэг,
Эрхэм уншигч та аль болох шээсээ удаан хугацаагаар барилгүй шээс хүрсэн даруйд нь бие засаж байх нь таны бие махбодид нэн тустай шүү.

Хөлрөх нь бие организмаас хортой бодис гардаг тул эвгүй үнэртэй байдаг


Дезодорант
Дезодорантын үйлчилгээ нь хөлсний булчирхайнд агуулагдах бактерийн үйл ажиллагааг дарахад чиглэсэн байдаг. Энэ нь дезодорант хэрэглэсэн тохиолдолд ч хүн хөлөрнө, тэгэхдээ эвгүй үнэр гарахгүй гэсэн үг. Дезодорантыг хөлөрсөн арьсанд шүрших нь ямар ч үр дүнгүй. Бактерийн эсрэг бодис нь нэгэнт бий болсон үнэрийг дарж чадахгүй. Тиймээс арьс цэвэрхэн бөгөөд хуурай байх ёстой.

Антиперспирант
Гоо сайхны энэ бодис нь хөлсний булчирхайн сувгийг түр хаадаг. Антиперспирантыг шөнө түрхдэг. Харин шүршүүрт орсны дараа түрхэх нь ямар ч нөлөөгүй. Учир нь хөлсны булчирхай усаар дүүрсэн байдаг. Энэ тохиолдолд бодис нь хувцсан дээр цагаан толбо хээ болон үлдэх нь бий. Иймд шүршүүрт орсны дараа арьсаа хатаа. Тэгээд унтахын өмнө антиперспирант түрх. Өглөө нь шүршүүрт орсон ч юу ч хэрэглэхгүй байж болно. Учир та бүтэн өдрийн туршид хамгаалагдсан байна.

Антиперспирантыг тогтмол хэрэглэж болох уу? Хөлөрнө гэдэг бие организмаас хорт бодис гарч байна гэсэн үг. Ямар ч део хэрэгслийн үйлчилгээ түр зуурын байдаг Хамгийн гол нь антиперспирантыг саунд орохын өмнө хэрэглэхгүй байх хэрэгтэй. Түүнчлэн спортоор хичээллэхийн өмнө антиперстирант түрхэхийн оронд шүршүүрт орсон нь дээр байдаг. Дашрамд хэлэхэд, хэт их хөлрөмтгий бол энэ нь мэдрэлийн эсвэл бамбай булчирхайн системийн өвчлөл байж болох талтай. Энэ тохиолдолд дезодорант, антиперспирантын аль нь ч тус болохгүй. Гагцхүү эмчид үзүүлж, оношлуулах нь зөв.

Ходоодны шархтай хүний үс их унадаг


сийг ургуулахад бие организм дахь кали, натрийн хэмжээг тохируулах нь чухал ажээ. Үсээ ургуулахын тулд усанд чанасан ямар ч хольцгүй будаагаар 14 хоногийн турш тогтмол хооллох ёстой гэнэ. Ингэснээр организм дахь хорт бодисыг гадагшлуулж дотор эрхтэнг цэвэрлэдэг байна.

Үсээр оношлоно. Биеийн дотоод эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас болж үсэнд өөрчлөлт ордог. Иймээс хүний биеийн байдал, өвчний шинж тэмдгийг үсээр оношлодог байна.

Үсээ арчлахын тулд та юуны өмнө эмчид үзүүлж онош тогтоолгон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Үсний арчилгааг дан ганц гоо сайхны аргаар шийдэхгүй.

-Элэг цөсний өвчтэй, ходоодны шархтай хүмүүсийн үс илүү их унадаг байна.
-Элэг цөсний өвчин хурц үедээ ороход үс хэт тослог болдог.
-Бөөр өвдөхөд үс хэт их хуурайшдаг.
-Бамбай булчирхайн өвчинтэй хүний үс эрт бууралтдаг.
-Төрөхөөс удамшсан бөөрний дутагдалтай хүний ус, хөмсөг, сормуус ургадаггүй.

Өтгөн байнга хатах нь маш хортой

Өтгөн байнга хатсанаас индол, скатол зэрэг бодисууд цусанд шимэгдэж биеийг архаг хордлогод оруулна. Мөн ивэрхий үүсэх, тархи, зүрхний цусан хангамжинд сөрөг нөлөө үзүүлнэ.

Өтгөн хатахаас хэрхэн сэргийлэх вэ?
-Өдөр бүр нэг ширхэг алим идэх хэрэгтэй. Энэ гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлнэ.
-Байцаа, хар талх зэрэг ислэг ихтэй бүтээгдэхүүн их хэмжээгээр тогтмол хэрэглэх нь зүйтэй.
-Өглөө бүр буцалсан хүйтэн ус өлөн элгэн дээр уу.
-Хэрэв цөс чулуужих өвчингүй бол өглөө бүр нэг хоолны халбага наранцэцэгийн тос уух хэрэгтэй.
-Чавганы ханд өтгөн хатахаас сэргийлдэг.
-Бүдүүн ширхэгтэй гурил, хар будаа зэрэг ислэг ихтэй бүтээгдэхүүн хүнсэндээ түлхүү хэрэглэ.
-Өтгөн хатах хандлагатай бол өдөрт 8-10 аяга буцалсан ус, шингэн зүйл уу.
-Туулга, өтгөн хаталтын эсрэг янз бүрийн эмийг зөвхөн аргагүй байдалд ууж болно.
-Туулга нь өтгөн хаталтын үндсэн шалтгааныг арилгахгүй, зөвхөн яаралтай тусламж үзүүлнэ.
-Туулгыг хэтрүүлж хэрэглэвэл гэдэсний хэвийн үйл ажиллагааг хямраана,
-Мөн бие махбод кальци алдаж, өтгөн хаталтыг улам гүнзгийрүүлж болзошгүй муу талтай.

Нүдний шил зүүвэл нүд томорч харагддаг уу

Ойрын харааны шил зүүх үед гүдгэр линзээс шалтгаалан нүд томорч харагддаг. Харин хотгор линз зүүхэд нүд жижиг харагддаг.

Нүдний шил зүүвэл хараа мууддаг
Хараа мууддаггүй. Харин ч харааг сайжруулж тогтоох гол хэрэглүүр юм. Залуу хүмүүст биеийн ба нүдний өсөлтөөс шалтгаалан хараа өөрчлөгдөж байдаг тул жил тутам нүдний эмчид үзүүлж шилээ тааруулж байх хэрэгтэй.

Шилийг тогтмол зүүхгүй байх нь нүдэнд муу юу
Нүдний харааг сайжруулах, тогтоохын тулд тааруулсан шил байнга зүүх шаардлагатай. Хэрэв тогтмол зүүхгүй бол нүдний ачаалал ихэсч хараа мууддаг.

Өчигдөр шинээр хийлгэсэн шил нүдийг чинь эрээлжлүүлээд байна уу
Энэ нь шил тааруулсны дараа түр хугацаанд мэдрэгдэх гаж шинж юм. Насанд хүрсэн хүн, хүүхдэд шил тааруулах арга нь өөр өөр байдаг. Холын харааны шил тааруулах үед шилийг 15-20 минут зүүж үзэх хэрэгтэй. Хэрэв шал таазны түвшин өөрчлөгдөх, юмны дүрс хувирах, ухархай, дух орчимд эвгүй оргих шинж тэмдэг илрэхгүй бол шилийг тохирсон гэж үзнэ.

Нүдний шил чинь байнга далийж унаад байна уу
Хэрэв шил чинь байнга далийж унаад байвал энэ нь ихэвчлэн нэг гараараа шилээ зүүж авах хэвшлээс болдог. Ийм тохиолдол нүдний шил хийдэг газар очиж засуулах хэрэгтэй. Болж өгвөл хоёр гараараа зүүж авч хэвшээрэй. Нэг талаас нь татаж авах юм уу зүүхэд шилний хүрээ гажих, эрэг нь сулрах шил нь мултрах зэрэг эвдрэл үүсдэг.

Нэг буюу олон фокустай шил ашигтай юу
Ойрын харааны шил нь томруулдаг шил, давхар линз, фокустай линз зэрэг олон төрөл байдаг. Хоёр фокустай линз нь байнга авч явахад төвөг багатайгаас гадна хол ба ойрын шилийг сольж зүүх явдлыг үндсээр нь шийдвэрлэдэг. Мөн гаднаасаа огт сэвтдэггүй.

Ийм шилний дээд хэсэгт нь холын зүйлийг, дунд хэсэгт нь дундын зайныхыг, доод хэсэгт нь ойрын зүйлийг харахаар хийгдсэн учир харцаа шилжүүлэн харах л хэрэгтэй. Олон фокустай шил зүүхэд тодорхой хугацаанд зүүж дасах шаардлага гардаг.

Нүдний шил хэрэглэгчид дараах зөвлөгөөг дагаарай
Шилний чинь хүрээг дагаж хөлс урссан тохиолдолд тэр даруй арчаарай. Хөлс болон давсархаг найрлагатай зүйлсээс шилний хүрээ зэвэрдэг. Иймд угаалгын бодис хольсон бүлээвтэр усаар цэвэрлэсний дараа зориулалтын алчуураар арчина.

Мөн нүдний шилээ зориулалтын хайрцагт хадгалаарай. Ширээ болон шүүгээний татуурга зэрэг газарт хайрцаггүй хадгалах нь шилний хүрээ, линзэнд сэв суудаг. Түүнээс гадна шилийг тогтмол дулаанд хадгалах нь эдлэх хугацаанд нөлөөлдөг байна.

60 хэмээс хэтэрсэн халуун ус, саун, гэрэл туяа шууд тусдаг машин дотор хуванцар шилний хүрээнд өөрчлөлт гардаг.

Архи ба өсвөр үеийнхэн

Өсвөр насыг ярихын өмнө бага насны суурь хэрхэн тавигдсан бэ гэдгийг зайлшгүй авч үзэх ёстой. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон цагаас бүх зүйл урагт дамжин нөлөөлдөг. Хүүхэд орчиндоо байгаа томчуудын амьдралаас 2/3-ыг нь тусган авч, зан төлөв, дадал хэвшил тогтдог. Бага насандаа тавигдах суурь мэдлэг хүмүүжил шилжилтийн насанд үргэлжлэн нас бие гүйцсэн хойноо ямар хүн болох вэ гэдэгт онцгой нөлөөлнө.

Шилжилтийн насанд хэцүү, хүмүүжилгүй гэсэн хаягтай хүүхдүүд олшрон гэрээсээ дайжиж, сургууль завсардан, тэнэх байдлаар хорт зуршилд уруу татагддаг. Энэ л үеэс эхлэн эцэг, эх нь гэнэт анзаарах боловч оройтсон байдаг.

Өсвөр үеийнхнээс судалгаа авахад эцэг, эхийн 80 хувь нь хүүхдээ ойлгодоггүй, гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг, багш нарын дунд ч үг хэлээрээ дарамтлах явдал цөөнгүй гардаг. Тэд аливаа мэдээллийн ихэнхийг найз нөхдөөсөө авч, илүү итгэдэг гэж хариулжээ.

Өсвөр үеийнхний дунд согтууруулах ундааны талаарх мэдээлэл бага байдгаас архи уулаа ч архичин болох боломжгүй, бага градустай вино, пиво нь ямар ч хоргүй гэж ойлгон их хэмжээгээр ууж согтуурах үзэгдэл их байдаг. Архигүй баяр гэж байхаа больсон нь согтууруулах ундааг түгээмэл хэрэглэх шалтгаан болдог. Хэдий. бага насандаа ууж эхэлнэ төдий чинээ илүү эрт архинд дасал болно. Нийгмээрээ архинд хавтгайран орсон нь олон сөрөг үр дагаварыг хойч ирээдүйд авчирч байгаа гэхэд хилсдэхгүй.

Архидан согтуурахтай тэмцэх хуулиар 21 нас хүрээгүй хүнд архи худалдах, үйлчлэхийг хориглосон байдагч тэр бүр мөрдөхгүй байгаа нь нууц биш. Шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлэгчдийн дийлэнх нь өсвөр үеийнхэн байдаг нь харамсалтай. Архины нэг гол аюул бол тархи мэдрэлийг хүчтэй цочроож хордуулдаг.

Нэг удаагийн согтолтоор 20 мянга гаруй мэдрэлийн эс үхдэг. Мэдрэлийн эс нэг үхвэл хэзээ ч нөхөн сэргэхгүй, улмаар уураг тархийг хордуулж, цаашлаад үхэлд ч хүргэх аюултай. Монголын ирээдүйг тодорхойлох шинэ үеийн хүүхэд залуучууд архи, мансууруулах бодисын талаар үнэн зөв мэдээлэл авч зохих хэмжээний мэдлэг эзэмшсэн байх ёстой.

Анхны харцаар дурлах нь зөв үү

Ихэвчлэн өсвөр насны охид хөвгүүд анхны харцаар дурлах нь бий. Анхны хайр гэдэг нь анхны харцаар дурласныг ч хэлж байж болох юм. Гэтэл анхны хайр гол төлөв бүтэлгүйтэх нь элбэг байдаг. Яагаад? Гэдэг асуулт мэдээж гарна.

Анхны харц хуурмаг
"Анхны харцаар дурласан" гэх яриа өсвөр насныхны дунд нилээд түгээмэл байдаг. Тэдэнд эсрэг хүйстнээ гүнзгийрүүлэн судлах, танилцах туршлага дутмаг учир дийлэнх нь хөнгөн, болчимгүй дүгнэлт хийдэг. Гадаад үзэмж, өнгөц мэдлэг боловсрол, чамин хувцаслалт, эелдэг найрсаг харьцаа гэх мэтийн эсрэг хүйстний хүчин зүйл анхны харцаар дурлахад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон. Гэтэл хайр сэтгэлийн объект нь цаг хугацаа өнгөрөхөд, явц дунд "багаа" хуулж тараа таниулах тул гонсойлгоход хүргэдэг. "Баатар ханхүү" мэт санагдсан залуу нь өчнөөн дутагдалтай, тэр бүү хэл аминдаа арчаагүй, байдаг л нэг жулдрай болох нь илрэхэд охид хэмжээлшгүй гонсойх нь тодорхой.

Дурлах гэж бүү яар
Анхны хайр, анхны харцаар дурласан бүхэн гунигтай төгсгөлтэй гэж туйлширч болохгүй л дээ. Гол нь яаран дүгнэлт хийж түүндээ хэт итгэлтэй байхаас зайлсхий. Хүнийг бүрэн таньж мэдэхэд цаг хугацаа хэрэгтэй. Та хоёрын хооронд үзэл бодлын, хүмүүжил боловсролын, зан чанарын гэх мэт асар том ялгаа, зөрүү байхыг үгүйсгэхгүй. Тиймээс дотносон дасахад эхлээд жирийн, сайхан үерхэл, энгийн харьцаа байхад л хангалттай. "Ханхүү" маань илүү сэргэлэн охинд хайраа өгчихнө гэж бүү ай. "Анхны шөнийг анхны хайртайгаа өнгөрөөе" гэх ч юмуу романтик зан хандлагыг жаахан тэвчих нь ашигтай. Хичнээн охид хөнгөмсөг болчимгүй, бусдыг дууриах гэх мэт саваагүй зангаасаа болж хэвлийдээ үртэй, нүдэндээ нулимстай хоцорсныг санахад гэмгүй. Цаг хугацаа бүхнийг харуулна.

Батгаших нь охид хөвгүүдийн зөвхөн насны онцлогтой холбоотой байдаггүй...


Батга нь тослог арьсны онцлог болон бусад элдэв бохирдлоос үүсдэг. Гэтэл зарим хүмүүс батгаших нь охид хөвгүүдэд тохиолддог насны онцлог гэж тайлбарладаг. Охид хөвгүүдийн зүгээс нүүр яагаад батгашиж байна вэ?... гэсэн асуулт байнга гардаг. Үүний хариулт тун амархан. Орчин үеийн охид хөвгүүд,
-Илчлэг ихтэй хоол хүнсийг байнга хэтрүүлэн хэрэглэдэг,
-Тамхи татдаг,
-Арьсаа буруу цэвэрлэдэг... гэх зэрэг буруу зуршлаас шалтгаалж батгашиж байдаг.
-Батгыг охид хөвгүүдийн арьсны онцлогоос хамааран эмчилдэг.
-Арьсаа батганаас хамгаалах хамгийн түгээмэл арга нь лосьоноор арчих юм.
-Арьсаа цэвэрлэх болон гоо сайхны барааг зөвхөн өөртөө тохируулан сонгох хэрэгтэй.
-Нуруу цээжин хэсгээр батгатай бол түүнийгээ ил гарсан хувцас өмсөж хатаах хэрэгтэй.
-Шилмүүсний хөөстэй ваннанд орох, ургамлын хандаар арчих нь батгыг үгдрэхээс хамгаалдаг.
-Таван салааны хандаар нүүрээ угааж болно.
-Таван салааны ханд хийж хөлдөөсөн мөсөөр нүүрэндээ иллэг хийж болно.
-Олон хоног нойргүй явах, хэт ядрах нь батгыг улам сэдрээдэг муу талтай.
-Биеийн эсэргүүцэл сулран, сульдаж доройтсон үед арьс батгаших нь их байдаг Иймд аль болох ядрахгүй, сайн унтаж амарч, нүүрэндээ тохирох лосьоныг хэрэглэх хэрэгтэй.

Өсвөр насны охид нүүрэндээ арьс гуужуулагч огт хэрэглэж болохгүй!


Өсвөр насны охид гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхдээ ухаалаг хандахгүй бол хожим хойно өөртөө харамсах болно гэдгийг бүү мартаарай. Хэт залуугаасаа косметик хэрэглэх нь яав ч сайн биш.
- Өсвөр насны охид томчуудын хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэвэл наснаасаа оворжуу харагддаг болно.
- Өсвөр насанд арьс өөрийн үүргээ гайхамшигтай биелүүлж, амархан нөхөн төлждөг.
- Өсвөр насандаа арьсныхаа нүх сүвийг нь пудр болон кремээр бөглөх, спиртлэг лосьоноор цочроох зэрэг нь хожмын таагүй үр дүнг авчирдаг.
- Өсвөр насандаа нүүрний арьсандаа иллэг хийлгэхээс аль болох татгалзах хэрэгтэй.
- Өсвөр насны охид орлого хөөсөн зарим нэг гоо сайханчдад хууртан нүүрээрээ оролддог.
- Өсвөр насандаа нүүрний маскийг ч хязгаартай хэрэглэ. Маскийг тавихдаа зөвхөн тараг, сүү, нимбэгний шүүс гэх мэт натурал зүйлийг сонго.
- Өсвөр насанд нүүрний арьс илүү сэргэг, өнгөлөг бас залуу харагддаг. Нүүрэндээ пудр тавьснаар энэ байдал алга болдог.
- Өсвөр насанд арьс үрэгч болон арьс гуужуулагчийг огт хэрэглэж болохгүй.
- Өсвөр насныхны нүүрний арьс залуу булбарай байдаг тул амархан гэмтдэг.
- Өсвөр насны охид хурц, тод өнгийн тень, өтгөн тушиэр нүдээ будвал ширүүн дүр төрхтэй болж харагддаг.
- Өсвөр насны залуу охидод зөөлөн, завсрын өнгөтэй тень, тушь илүү тохирно.

Өсвөр насныхныг мансууруулах бодис хэрэглэж буй эсэхийг яаж мэдэх вэ?

Өсвөр насны хүүхдүүд хар тамхи, мансууруулах бодисыг саваагүй, сониуч зангаасаа болж хэрэглэх нь бий. Хэдийгээр энэ нь зөвхөн сонирхол төдий ч хорт зуршилтай эрт тэмцэх тусмаа сайн.
Харин буруу зуршилд орж байгааг хэрхэн цаг тухайд нь мэдэж, сэргийлэх вэ?

Нэг. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг эсвэл хэрэглэж үзсэн охид, хөвгүүдийн санаа сэтгэл огцом хувирах нь ажиглагддаг /хэт хөгжөөнтэй байснаа уйтгар гунигт автах/.

Хоёр. Сурлага муудах, хичээл таслах, сахилга бат доголдох гэх мэтийн асуудал үүсч болзошгүй.

Гурав. Ямарч шалтгаангүй спортоор хичээллэх, дуртай зүйлдээ сонирхолгүй болох.

Дөрөв. Мансууруулах бодис хэрэглэдэг хүүхэд гэрээсээ ойр ойрхон алга болох, үдэш орой хүрч ирэх, шөнө унтахгүй байх нь бий.

Тав. Өөрийн гадаад төрх, хувцас хунартаа ер анхаарал тавихаа болино. Бүтэн өдөржин юу ч идэхгүй байх, гэнэт хэтэрхий их хоолны дуршилтай болох зэргээр хэвийн хооллолт алдагдана.

Зургаа. Хуучин анд нөхөд нь үзэгдэхээ болино. Шинэ найзуудаа танилцуулах нь бүү хэл нууна.

Долоо. Урьд өмнө нь нээлттэй, тайван байсан хүүхэд ууртай, түрэмгий, нууцлаг зан чанартай болж байгаа нь ажиглагдана. Өрөө тасалгаа, хайрцаг саваа цоожлох эрмэлзэлтэй болно.

Хэрэв дээрх шинж тэмдгийн тав нь илэрвэл санаа зовох зүйл байна гэсэн үг. Иймд хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцахаас бүү зайлсхий. Мөн өсвөр насны хүүхдийн бие организм, зан аашинд өөрчлөлт, хувиралт явагддаг тул ямар нэгэн гоц гойд шинж тэмдэг нь өөр учир шалтгаантай болохыг ч үгүйсгэхгүй. Хэрвээ муу таамаг батлагдаж, хүүхэд үнэхээр мансууруулах бодис ямар ч хэлбэрээр байж болно, өвс татах, цавуу үнэрлэх, элдэв төрлийн эм тан уух , гэх мэт хэрэглэдэг нь тогтоогдвол эмч, мэргэжилтэнд яаралтай хандахыг зөвлөе.

Жинхэнэ хайр уу, шохоорхол уу? /Сонжоо

Хэн нэгэн хөвгүүн юм уу, охинтой найзлах үедээ, энэ маань жинхэнэ хайр уу эсвэл шохоорхол уу хэмээн эргэлзэж гайхах үе бий. Заримдаа зөвхөн бэлгийн сонирхол байдаг.
Хэрэв чамд ийм асуудал тулгарсан бол доорх хариултын тусламжтайгаар үүний учрыг олж болно.

Нэг. Түүнийтэй цуг байх үед юуг хүсдэг вэ?
A. Хамт диско бааранд орж, хошин шоу үзэж, бас хоолломоор байдаг.
Б. Эвшээж, нойр хүрч ямар нэг шалтгаар салмаар санагддаг.
B. Гарыг нь атгамаар, харц мөргөлдвөл нүүр буруулмаар.
Г. Тэвэрмээр

Хоёр. Түүнийг харах үед ингэж бодогддог.
А. Ёстой гоё шүү. Хаашаа ч хамт явсан яахав.
Б. Биеийн галбир онц биш, бас зохимжгүй хувцасладаг.
В. Би түүнд таалагдаж байгаа болов уу, үгүй болов.
Г. Ийм хүн надад таалагддаг. Харин гар, хөл бусад эрхтэн нь ямар бол.

Гурав. Түүнтэй хамт байх үед?
А. Онигоо ярьж инээмээр.
Б. Дуугүй байх эвгүй болохоор ямар нэг юм хэлмээр.
В. Ухаалаг, даруухан царайлж хүүхэд насаа дурсмаар.
Г. Санаснаасаа шал өөр юм яримаар.

Дөрөв. Тэр юутай адил вэ?
А. Хэн нэгний нөхөр шиг
Б. Багш шиг
В. Бамбарууш шиг
Г. Холливудын од шиг

Тав. Чи хаашаа хардаг
А. Нүд рүү нь
Б. Өөр тийшээ
В. Уруул pyy нь
Г. Бэлхүүснээс доогуур

Тайлбар:
Хэрэв /А/хариулт их бол: та хоёр зөвхөн сайн найзууд байх болно. Алс ирээдүйдээ энэ нь дурлал болж хувирах магадлалтай ч гал халуун байхгүй.
/Б/ хариулт их бол: та хоёр аль болох түргэн сал. Чамд хэрэгтэй нэг ч зүйл түүнд байхгүй.
/В/ хариулт их бол: чи түүнд нэгэнт дурласан тул баяр хүргье. Чи секс хийх гэж огт яарахгүй байна.
/Г/хариулт их бол: чи зөвхөн бэлгийн харьцааг хүсч түүнд хүрэхийн төлөө тэмүүлж явна.

Өндөр болгох дасгал


Тэгэхээр өндөр болгодог дасгалын хамгийн гол зарчим бол яс булчингийн сунгалт.
Хүүхдийн гар хөлний чөмөгтэй том яснуудад өсөлтийн зааг гэж нэрлэдэг мөгөөрсөн холбоос байдаг бөгөөд энэ нь бага насанд уян хатан сунамтгай чанартай байдаг тул байнга сунгалтын дасгал хийж, минераль бодис, амин дэмээр баялаг сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол жилдээ 14 см хүртэл өсөх боломж байдаг.

Нэгдүгээр дасгал: Эгц дээшээ үсрэх
Энэ дасгалыг хийхдээ хоёр гараа дээш шидэж, аль болох өндөрт үсрэхийг тэмүүлэх хэрэгтэй. Дээш үсрэх үед хүзүү, цээж, бүсэлхий, гар хөлний үесүүд бүгд сунгаж татсан мэт мэдрэмж төрөх ёстой. Буухдаа өлмий дээрээ хөнгөн бууж биеэ сулруулна. Энэ дасгалыг өдөрт 30-аас доошгүй удаа хийнэ. Нэг удаа үсрэлтээ 5-10 удаа давтаад, өдөртөө 3-6 удаа давтан хийнэ. Үсрэлт хийх үед хэт өлөн биш, бас хэт их идсэн байж болохгүй. Шингэн зүйлийг өглөөнөөс орой болтол бага багаар байнга ууна. Орой харин их шингэн уух хэрэггүй.

Хоёрдугаар дасгал: Хүзүүгээ өргөх дасгал
Хоёр хөлөө нугалж дээрээс нь суугаад, биеэ цэхэлж, амьсгалаа авч, толгойгоо дээш өргөж, хүзүүгээ аль болох урт сунгана. Яг л толгойг дээш нь татаж байгаа мэт, хүзүү сунаж мэдрэгдэх ёстой. Дараа нь буцаад биеэ сулруулж, амьсгалаа гаргаж, толгойгоо доош тонгойлгож, хүзүүгээ амраагаад, дахин толгойгоо дээш өргөж, хүзүүгээ сунгана. Энэ дасгалыг өдөрт 5-10 удаа давтан хийнэ.
Анхаар! Толгойг дээш нь татуулж болохгүй, зөвхөн өөрөө хийх ёстой. Толгойг өөрөө өргөхөд булчингууд; бүх боломжоороо сунадаг. Харин толгойг өөр хүн дээш нь өргөж татахад зарим бүлгийн булчингууд хариу урвал өгч агшдаг тул сунгалт болдоггүй.

Гуравдугаар дасгал: Гараа алдлан сунгах дасгал
Зогсоо суугаа ямар ч байрлалд 2 гараа 2 тийш нь алдалж, хоёр тал руугаа нэгэн зэрэг сунгаж өгнө. Яг л хоёр талаас чинь татаж байгаа мэт мэдрэмж төртөл сунгана. Дээрхийн нэгэн адил 2 гараасаа хүнээр татуулах нь буруу шүү. Дараа нь гараа буулгаж, сулруулна. Энэ дасгалыг мөн өдөрт 10-аас доошгүй удаа хийгээрэй.

Дөрөвдүгээр дасгал: Мөрөө өргөх дасгал
Сандал дээр цэх сууж, 2 мөрөө аль болох дээш өргөж, цээжин биеэ өргөж сунгана. Мөрөө өргөхдөө амьсгалаа авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Мөрөө буулгаад биеэ сулруулаад дахин давтана. Энэ дасгалыг хийх үед 2 мөрнөөс чинь өргөж, цээжийг татаж сунгаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ.

Тавдугаар дасгал: Цээжээ өргөх дасгал
Суугаа байдалдаа гэдсээ татаж, цээжээ түхийлгэж, дээш өргөн, амьсгалаа авна. Ингэж хийхэд бүсэлхий гэдсээр дээш татагдаж суналт өгнө. Цээжээ буулгаж, амьсгалаа гаргана. Энэ дасгалыг хийх үед цээжин биеэр нь дээш татаж өргөсөн мэт бүсэлхий нуруу, хэвлийгээр сунаж мэдрэгдэх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ. Харин хүнээр өргүүлж татуулж болохгүй.

Зургадугаар дасгал: Нуруугаа сунгах дасгал
Намхан сандал дээр урд 1/3-д нь хөлөө урагш жийж суугаад, цээжээ цэхлэн урагш бөхийж, 2 гараа урагш сунгана. Тонгойхдоо амьсгалаа авч, өндийхдөө амьсгалаа гаргаж биеэ сулруулна. Урагшаа тонгохдоо нуруугаа нилд нь сунаж татагдаж мэдрэгдтэл сунгана. 2 гараа мөн адил аль болох урагш урт сунгана.
Яг л тонгойсон байрлалд чинь 2 гараас чинь хүн чангааж байгаа мэт мэдрэгдэх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ.
Эдгээр дасгалыг хийсний дараа нэгдүгээр дасгалаа давтан хийгээрэй.

Долдугаар дасгал: Хөлөө хажуу тийш өргөж, жийж сунгах дасгал.
Баруун гараараа турникээс барьж, бага зэрэг баруун тал руугаа хазайж, зүүн гараараа ташаагаа тулж, зүүн хөлөө хажуу тийш өргөн, өлмийг сунган жийнэ. Ингэхдээ баруун хөлөө нугалахгүй. Зүүн хөлөө аль болох урт сунган жийх ёстой. Яг л хүн зүүн хөлөөс тань татаж байгаа мэтээр төсөөлнө. Хөлөө буулгаад эгц зогсож, биеэ суллана. Хөлөө өргөхдөө гүн амьсгал авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Биеэ сулласны дараа бэлтгэх байдалдаа орж, зүүн гараараа турникээс барьж, бага зэрэ гзүүн тийш хазайж, баруун гараараа ташаагаа тулж, баруун хөлөө хажуу тийш өргөн, өлмийгөө сунган жийнэ. Энэ үед зүүн хөлөө өвдгөөр нь нугалахгүй. Дасгалаа 10 удаа давтан хийнэ.

Наймдугаар дасгал: Хөлөө арагш жийж, гараа урагш сунгах дасгал.
Бэлтгэх байдал баруун гараараа турникээс барьж, зүүн хөлөө арагш өргөн, аль болох урт сунган жийхдээ зүүн гараа урагш дээш өргөн сунгана. Энэ үед зүүн гар, зүүн хөлөөс тань урагш хойш нь татаж байгаа мэтээр төсөөлнө. Гар хөлөө өргөн сунгахдаа амьсгалаа авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Зүүн хөл гараа буулгаж, биеэ суллаад, дахин бэлтгэх байдалдаа орно. Одоо зүүн гараараа турникээс барьж, баруун гар, хөлөө урагш, хойш өргөн сунгах дасгал хийнэ. Дасгалаа өдөрт 10 удаа давтан хийнэ.

Есдүгээр дасгал: Хөлөө урагш хойш савах дасгал
Бэлтгэх байдал баруун гараараа турникээс барьж, зүүн гараараа ташаагаа тулж, бага зэрэг баруун тал руугаа хазайж, зүүн хөлөө урагш, хойш ээлжлэн савах дасгалыг хийхдээ аль болох хөлөө урт сунгаж савна. Яг л хөлний үзүүрт хүнд юм зүүлттэй, савлаж байгаа мэтээр төсөөлнө. Зүүн хөлөө савж байхад баруун хөл эгц байх ёстой. Хөлөө урагш савахдаа амьсгалаа авч, хойш савахдаа амьсгалаа гаргана. Нэг талынхаа хөлөөр урагш хойш 10 удаа саваад, хөлөө буулгаж, биеэ цэхлэн, суллаж, бэлтгэх байдалдаа ороод, нөгөө талынхаа хөлөөр мөн адил урагш хойш савна. Баруун зүүн талаараа ээлжлэн тус бүр 5, 5 удаа хийгээрэй.

Аравдугаар дасгал: Түнх сүүжний үеэр сунгах дасгал
Бэлтгэх байдал тэгшхэн газар юмуу шалан дээр баруун хөлөө урдаа авч, өвдгөөр нь нугалж, зүүн хөлөө эгцээр нь хойш сунган жийж суугаад, нуруугаараа урагш сунан бөхийж, хоёр гараа урагш сунган, гарынхаа алгаа газар тавьж хэвтэнэ. Ингээд хоёр гараа урагш нь, зүүн хөлөө хойш нь аль болох урт сунгана. Энэ үед хоёр гарыг тань урагш, зүүн хөлийг тань хойш нэгэн зэрэг сунган татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Урагш бөхийж сунгалт хийхдээ амьсгалаа авч, цээж, толгойгоо өргөн дээш өндийхдөө гараа буулгаж, амьсгалаа гаргана. Дасгалаа хоёр талаараа ээлжлэн 10 удаа хийгээрэй.

Арваннэгдүгээр дасгал: Бүсэлхий ууцны үеэ сунгах дасгал
Бэлтгэх байдал xоёр хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, урагш жийж суугаад, хоёр гараа дээш өргөн, бүсэлхийгээрээ урагш аль болох доош тонгойж, хоёр гараа урагш сунган, хөлийн өлмийг урагш жийнэ. Энэ үед бүсэлхийний нугарсан хэсгээс хойш нь, харин хөл гарын үзүүрээс урагш нь татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Урагш тонгойхдоо амьсгалаа авч, өндийхдөө амьсгалаа гарган биеэ суллана. Дасгалаа 5 удаа давтан хийгээрэй.

Арванхоёрдугаар дасгал: Хоёр хөлөө алцайлган жийх дасгал
Бэлтгэх байдал xоёр хөлөө хоёр тийш нь алцайлган жийж, хоёр гараа алдлан өргөж, цээжээ цэхэлж сууна. Хоёр хөлөө аль болох хоёр тийш нь сунган жийж, цээжээрээ баруун зүүн тийшээ хазайж, сунгах дасгал. Баруун тийшээ хазайхдаа зүүн хөлөө аль болох хол жийж, сунган, баруун хөлөө өвдгөөр нь өргөж нугалахгүйг хичээх хэрэгтэй. Дараа нь цээжээ зүүн тийш нь хазайлгахдаа баруун хөлөө аль болох хол сунган жийнэ. Энэ үед баруун хөлийн үзүүрээс нэг тийш нь, харин хоёр гар, зүүн хөлийн үзүүрээс нөгөө тийш нь татаж байгаа мэт мэдрэмж төрж байвал та дасгалаа зөв хийж байна гэсэн үг.

Арвангуравдугаар дасгал: Турникэнд зүүгдэх дасгал
Бэлтгэх байдал турникийн өндөр нь өлмий дээрээ өндийж, гараа дээш өргөсөн өндрөөс дээш нэг төө орчим өндөр байвал хамгийн тохиромжтой байдаг. Турникнээс гараараа зүүгдэхдээ амьсгалаа аваад, дараа нь бүх биеэ сулруулж, амьсгалаа гарган, бүх биеийнхээ жингээр сул унжих, мөн хөлийн өлмийг доош жийж газарт хүргэхээр тэмүүлэх байдал үзүүлээд өлмий дээрээ хөнгөн бууна. Эдгээрийг ээлжлэн 20-иос доошгүй удаа хийгээрэй. Энэ үед хөлнөөс хүнд ачаа зүүсэн мэт, дараагийн дасгалын үед хөлийн үзүүрээс доош чангаан татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой.

Арвандөрөвдүгээр дасгал: Биеийн дунд хэсгээрээ сунгах дасгал
Бэлтгэх байдал- турникнээс гараараа зүүгдэн, хөлийн улаар "газар гишгэж, гэдсээрээ урагш аль болох хол түрэн сунгах дасгалыг хийхдээ амьсгалаа аваад, буцаж эгцрэхдээ амьсгалаа гарган биеэ сулруулж, дараа нь нуруугаараа аль болох хойш хол түрэн сунгана. Эгцрэн биеэ сулруулсны дараа дахин урагш түрэх дасгалаа ээлжлэн 10 удаа хийгээрэй.

Анхаарах зүйл:
- Дасгал болгоны дараа биеэ сэгсрэн сулруулж байх
- Дасгалаа хийх үедээ амьсгалаа зөв авах, гаргах
- Дасгал хийхэд саадгүй чөлөөтэй, хэт бариу биш, даавуундуу материалтай хувцас өмсөх
- Дасгал хийхийн өмнө хэт өлөн эсвэл хэт цатгалан байх нь буруу
- Дасгалыг сульдаж унатлаа хийх хэрэггүй, харин бие халж хөнгөрөн, хөлс гарах хэмжээнд хийнэ.
- Хөлөрсөн үедээ хэт хүйтэн зүйл уух, хүйтэнд гарч даарах нь өвчин тусах аюултай. Харин шүршүүрт орж, биеэ хаттал арчаад биендээ тэжээлийн тос түрхэж болно.
- Нэг өдөрт бүх дасгалыг хийх гэж зүтгэх хэрэггүй. Харин дасгал бүрээ чанартай хийхийг хичээх хэрэгтэй.
- Долоо хоногт бүх 14 дасгалыг бүрэн гүйцэт чанартай хийсэн байхад хангалттай.
- Өндөр болохыг хүссэн хүүхэд бүр шингэн сайн ууж, хоолоо цагт нь сайн идэж, сайн унтаж амарч байх ёстой.
- Сүү цагаан идээ, ногоо, жимс жимсгэнийг аль болох хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай.
- Хэт их таргалахаас байнга сэргийлж, таргалаад байвал дасгалуудаа арай олон, илүү сайн хийж байгаарай.
- Хүүхдүүдийн өсөх насанд биеийн хүчний хөдөлмөрийг хэт хүчлэн хийх, цагаасаа эрт булчингаа их чангаруулах нь өсөлтөнд сөрөг нөлөөтэй.
- Мөн адил булчин шөрмөсөө огт хөдөлгөж хөгжүүлэхгүй байх нь, хэт туранхай эцэнхий байх нь ч хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаараарай.
- Хүүхдэд сэтгэл санааны дарамт учрахаас сэргийлээрэй.

Хэцүү хүүхдийг яах вэ

Хүн бүр төрүүлсэн үр хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьж, сайн сайхан амьдраасай гэж хүсэж явдаг. Харамсалтай нь "Хэцүү хүүхэд'',гэж томъёологдон эцэг эхийнхээ чихийг халууцуулах нь цөөнгүй, эцэг эхчүүд ч яах вэ гэсэн асуултад ээрэгддэг. Тэгвэл та юуны өмнө дараахь зүйлийг сайтар анхаарахад илүүдэхгүй юм байна.

Хэрэв хүүхдүүдтэйгээ ойлголцож чадахгүй, таарамжгүй байдаг бол гэр оронд чинь хэр зөв энерги байгааг шалгах хэрэгтэй. Гэрт байгаа янз бүрийн баримал, эд зүйлс хаалга юм уу хүүхдийн ор, ширээ рүү харсан эсэхийг эхлээд шалгаарай. Хүүхдийн өрөөний хаалга бие засах өрөө, шат руу чанх чиглэж болохгүйг анхаар. Ийм тохиолдолд хүүхдийнхээ өрөөг солих, боломжгүй бол хаалт хийж өгөөрэй.

Таны хүүхэд эцэг, эх болон бусад хүнийг хүндэлдэггүй, гэртээ ирэх дургүй, хүйтэн хөндий царайлдаг бол та түүний хаашаа харж унтдагийг шалгах нь зүйтэй. Учир нь хүүхэд өөрийн ивээлтэй зүг рүү харж унтах ёстой. Ялангуяа шилжилтийн насны хүүхдэд энэ их чухал юм.

Хүүхдийг газар буюу шалан дээр унтуулах муу. Энэ нь тэдний хувийн аз жаргал, эрүүл мэндийг маш доод түвшинд аваачиж байна гэсэн үг. Хүүхдийн эрүүл мэнд муудаж, аливаад эмх цэгцгүй, замбараагүй болох нь газар унтаж байгаатай холбоотой байж болох юм. Хүүхдийн унтлагын өрөөний зүүн хойд чигт жижиг болор эдлэл байрлуулах юм уу өлгө. Болорыг хүний мэдлэг, боловсролыг идэвхжүүлдэг сайн нөлөөтэй хэмээн үздэг байна.

Чин сэтгэлийнх бол хамгийн үнэтэй

Бэлгийг чинь сэтгэлээсээ өгөх хэрэгтэй. Бэлгийн үнэ цэнэ зарцуулсан мөнгөндөө байх ёсгүй.

Гэр бүл бололцсон анхны бэлгүүд үнэ цэнэтэй, дурсамжтай, тааламжтай сэтгэгдэл үлдээсэн байдаг Бэлгийг үнэтэй, хямд, ашигтай, тохирсон эсвэл тохироогүй гэх мэтчилэн ангилах боломжгүй юм. Бүгд л мартмааргүй сайхан дурсамж үлдээсэн учраас тэр шүү дээ.

Материаллаг бэлгийг л үнэлэх хамгийн хэцүү байдаг. Гэр бүлийн, төрсөн өдрийн, тэмдэглэлт үйл явдлын, ойн, хуримын гээд аль ч гэр бүлд тэр маш олон бэлэг цугларах нь бий. Бид ч бэлэглэж, бидэнд ч бэлэглэдэг. Иймд бэлэг гээч эрхэм нандин зүйлийн тухай бяцхан санал өгүүлье.
- Бэлэг заавал үнэтэй байх албагүй,
- Бэлэг нь анхаарал хайрын илрэл,
- Бэлгийг сонгохдоо тухайн хүний зуршил, хобби, хандлага төлөвийг харгалзах нь зүйтэй, - Гайхуулах гэж бэлэг сонгодоггүй,
- Ингэх нь бусад хүнийг эвгүй байдалд оруулдаг,
- Үнэтэй бэлэг авч болно, харин түүгээрээ бардамнаж, бусдыг бассан байдал гаргавал тэр бэлэг үнэ цэнээ алдана,
- Бэлэг авахдаа хэрэгцээгүй, утгагүй сонголт хийхгүй байх нь зүгээр,
- Он удаан жилийн туршид хаана ч юм тоосонд дарагдан хэвтэх, нүд үл баясгах, зөвхөн зай эзэлсэн, хэрэгцээгүй бэлэг бусдад хэзээ ч бүү өг,
- Бэлгийн оронд мөнгө өгдөг хүмүүс байдаг. Хүнд мөнгө хэрэгтэй. Гэхдээ хүнд сэтгэл гаргаж бэлэг өгөх нь тухайн хүнд тавих анхаарал, соёл байдаг тул энэ нь илүү нандин хүндтэй зүйл юм.
- Зарим хүмүүс “Үүнийг би чамд бэлэглэсэн биз дээ” гэж байн байн сануулах нь бий. Энэ бол соёлгүй зан,
- Зочдын дэргэд бэлэг задлах нь эвгүй гэж үздэг хүмүүс үл тоомсорлосон байдалтай бэлгээ хойш тавьдаг,
- Бэлгийг шууд задлаад таалагдахгүй байлаа ч үүнийгээ үзүүлэлгүй талархах нь зөв,
- Бэлэг өгөх авах гэдэг нь хүн төрөлхтний нэгэн том соёл болно.

Жолоо барьж байхдаа өнгө хувиргадаг шил бүү зүү!


Хамолеон шил нь гэрлийи хурц тод, бүдэг байдлаас хамаарч өөрөө өнгөө өөрчилдөг. Энэ нь хүнд их эвтэйхэн байдаг. Өрөөнд энгийн харааны шил шиг, харин нартай үед хар болдгоороо хамолеон шил ашигтай.

Гэхдээ гэрэл солигдох үед яг өнгөө өөрчилж байгаа эсэхээсээ болж эрдэмтэд хамолеоныг аюултай эсэх дээр маргалдсаар байна.

Жишээ нь та машинтай харанхуй тунель дор ороход хамолеон тань цайрахгүй удвал аваар осолд өртөх магадлалтай. Иймээс хамолеон шилтэй жолооны ард суухгүй байх нь дээр гэж зөвлөх байна.

Төмсийг яаж зөв хэрэглэх вэ?


1. Төмсийг хуурай, сэрүүн, харанхуйд хадгалдаг. Төмсөө хадгалахын өмнө муудах шинж орсон ялзарсныг нь ялгаж хаяна. Төмсний дээгүүр эсгий дэвсэх эсвэл сүрэл цацвал сайн.

2. Цэвэрлэсэн төмсийг удаан байлгавал тэжээллэг бодисын үлэмж хэсэг нь гээгддэг. Иймд арилгасан төмсөө шууд хоолонд хийх хэрэгтэй.

3. Зарим төрлийн төмс амархан 'нялцайж чанагддаг. Энэ тохиолдолд төмсийг ууранд жигнэх эсвэл усанд нь бага зэрэг байцаа эсвэл өргөст хэмхний шүүс нэмж хийдэг.

4. Хальстай нь чанасан төмсийг хүйтэн усаар булхвал хальс нь амархан сална.

5. Төмсний нухаш хийхдээ халуун сүүг (болсных нь дараа) бага багаар цутгаж хийвэл бөөгнөрөл үүсэхгүй.

6. Төмсийг их усанд чанадаггүй. Ингэж чанасан төмс хатуу амтгүй болдог.

7. Гахайн тос, маргарин дээр төмс шарвал алтлаг шар өнгөтэй, мөн илүү амттай болоход нөлөөлдөг.

8. Төмсийг шүүдэг саванд угаавал тохиромжтой.

Амьдралаа хэвийн байлдах энгийн зөвлөмж

Амьдралын янз бүрийн нөхцөл байдалд хүмүүс барьц алдаж, стресст ордог. Хайртай хосууд хоёр тийш болох, ажлаас халагдах, өр ширэнд баригдах, мөнгө төгрөгөө алдах гэх мэт нь өөрийн эрхгүй бухимдуулах, стресст оруулдаг. Иймд амьдралаа өөрчлөх энгийн хэдэн зөвлөмжийг толилуулъя:

Нэг. Юуны өмнө нөхцөл байдалд дүгнэлт хийж сур. Таны буруугаас болсон эсэхээ үл хамааран дүгнэлт хий. Бодитой ханд!

Хоёр. Өөрийн асуудлыг хэн нэгэнд ярь, зөвлөмж хүс. Ярьсан асуудлыг шийдэхэд хялбар байдаг. Дотроо бүү хадгал!

Гурав. Зургаар дүрсэл. Асуудлыг зурган дээр буулгаснаар та тайвширна. Асуудалд өөр өнцгөөс хандана!

Дөрөв. Ямар ч асуудалд хэн нэг нь 100 хувь буруутаж байж таардаггүй. Тиймээс хэн нэгнийг бүү үзэн яд, бүү хорсож зүх.

Тав. Өөртөө ч хэт өндөр шаардлага бүү тавь. Амьдрал гэдэг тааварлашгүй зүйлээр дүүрэн байдаг тул хүнээс үл хамаарах нөхцөл байдал үүсэх нь бий.

Зургаа. Өнгөрсөн, улирсан болгон муу байх албагүй. Сайнд нь түшиглэж саарыг нь таягдан хаяж сур.

Долоо. Эрсдэлтэй алхам хийхгүй байсан нь дээр. Ялангуяа өөртөө итгэл муутай хүмүүс онцгой шаардлагагүй бол аз туршсан алхам бүү хий.

Найм. Өөрөө итгэл муутай байгаа үедээ аз туршсан шийдэл гаргахгүй байх нь дэмий бухимдал, стресс үүсгэхээс сэргийлэх болно.

Ес. Баяр баясгалантай хүмүүс стресст харьцангуй бага өртдөг. Хэрэв ийм зан чанарт суралцаж, амьдралын гэрэл гэгээг харах, таашаал авч сурах нь нэн чухал шүү

Эрчүүдээ хайрлаж яваарай!


"Эрчүүдийгээ хайрлаж яваарай" хэмээх үг аль эртнээс уриа болон цуурайтсаар ирсэн биз. Хөгжилтэй ярианаас амьдралын хатуу үнэн үг гарна гэж хэн ч өнөөдрийг хүртэл бодож яваагүй нь лавтай. Тиймээс ч эр хүн хэдийгээр эмэгтэй хүнээс хүч чадал, эрх мэдлээрээ илүү ч гэсэн зарим нэг талаараа сул дорой нэгэн ажээ.

Тухайлбал: тэд эрүүл мэндийн хувьд өөртөө халамж анхаарал тавих тал дээр хайхрамжгүй ханддаг нь нууц биш юм. Нэн ялангуяа тэд эмчид үзүүлэх нь битгий хэл эмнэлгийн тусламж авах дургүй улс. Харин өвчнөө тэсэхээ байсан үед л эмчид үзүүлдэг нь тэдний гэм биш зан гэлтэй. Статистикийн судалгаанаас үзэхэд «түргэн тусламжийн» гурван дуудлага ирэхэд хоёр нь эрэгтэй хүнийх байх жишээтэй. Иймээс эмэгтэйчүүддээ зөвлөж хэлэхэд эрчүүдийгээ хайрлаж халамжлахаасаа гадна эрүүл мэндийн тал дээр нь ч гэсэн анхаарал тавьж байх нь зүйтэй.

Xүний биеийг аура хэмээх энергийн бүрхүүл бүрхэж байдаг


Ep нь хүн ямар нэгэн өвчин эмгэгээсээ салахын тулд эмчийн заавар зөвлөгөөг авч тодорхой эмчилгээг хийсэн мөртлөө дээрдэхгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Заримдаа өвчнөө хурдан эдгээх зорилгоор эмийн тунг хэтрүүлж хэрэглэх тал буй. Энэ нь нэгийг эмчилж нөгөөг нь гэмтээх сөрөг талтай.

Харин бие организмын энергийн балансыг тэнцвэржүүлж нөхөн сэргээх нь дээр дурьдсан бүхэнд чухал ач холбогдолтой. Бидний эргэн тойронд 2 элемэнт дандаа оршин байдаг. Үүнд :

-Энерги (хүний биеийн өөрийнх нь энерги),
-Мэдээ (бидний уураг тархинд хадгалагдсан мэдээ мэдээлэл ).

Эдгээр хоёр элемент нь бодитой бус ч гэсэн бидний бие организмд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Эдгээр нь бидний биед нэгэн жигд хуваарилагдах бөгөөд бид бүхний эрүүл мэнд, амжилт, аз жаргал ч гэсэн энэ бүхэнтэй харилцан хамааралтай. Хүн бүр энэхүү энергийг зөв чиглүүлж ашиглаж сурах хэрэгтэй. Энэ нь танд нэн тустай.

Хүний бие организм нь энергийн цөм юм. Энергийн бүрхүүлийг аура гэж нэрлэх бөгөөд бидний биеийг тойрон бүрхсэн байдаг. Уг энергийн бүрхүүл нь бүх дотор эрхтнийг түгждэг. Энерги нь яг л нарны цацраг шиг төвөөсөө зах уруугаа цацардаг. Зарим тохиолдолд энергийг гадагш гаргаагүйн улмаас дотор эрхтэнд түгжрэл үүсдэг байна. Ингэснээрээ энерги нь дотор эрхтэнд хуримтлагдаж хазайлт үүсдэг.

Өөрөөр хэлбэл энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай. Хэрвээ энергийн урсгал нь нөхөн сэргээгдэхгүй бол маш том зөрчил гарч байна гэсэн үг. Учир нь үүнээс үүдэн нэг газар энерги үгүй болж байхад нөгөөд нь энерги илүү ихээр хуримтлагдаж байх жишээтэй. Энэ хоёр давхцсан тохиолдолд булчин татах хийгээд бүхий л өвчнийг сэдрээнэ. Ямарваа нэгэн өвчнийг анагаахын тулд энергийн урсгалыг нөхөн сэргээх нь ач тустай.

Хүүхдийг хайраар дутаах нь хамгийн аюултай...


Бага байхдаа эцэг эхээсээ хайр халамж авч чадаагүй бол хүүхэд буруу үзэл бодолтой болж, түүнийгээ өөрийнхөө дүр төрх болгох нь бий. Хайр энэрэл дутуу өссөн, ямагт зэмлүүлж шүүмжлүүлж байдаг, гэр бүлийн тааламжгүй уур амьсгалд өсөж төлөвшсөн хүүхэд хожим аливаад сөргөөр хандах хандлага давамгайлдаг байна. Энэ нь дараах байдлаар илэрдэг.

1. Өөрийгөө муу талаас нь харж дүгнэдэг болно,
2. Байгаа авъяас чадвартаа үл итгэнэ,
3. Бусдын муу талыг нь олж мэдэхдээ сайн,
4. Бусдын сайн талыг үнэлж дүгнэхдээ тааруу,
5. Өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг,
6. Байнгын сэтгэл ханамжгүй байдал,
7. Өөрөөсөө өө сэв хаймтгай,
8. Өөрийгөө голомттой,
9. Өөр хүн шиг байхыг хүсдэг,
10. Бусдад сайн хүн болох гэж хичээдэг,
11. Өөрийнхөө гадаад төрх байдалдаа шүүмжлэлтэй ханддаг,
12. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авах чадваргүй,

Эдгээр 12 шинжээс сүүлийн "Өөрийгөө байгаагаар нь хүлээн авах чадваргүй" гэдэг шинж нь илэрч байвал хүүхдэд бусад шинж нь байна гэсэн үг.

Иймд эцэг эхчүүд хүүхдээ хайрлахын сацуу гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бий болгох нь чухал. Аливаа асуудлыг илэн далангүй гаргахаас бүү зайлсхий.