Wednesday, December 2, 2009

Өтгөн байнга хатах нь маш хортой

Өтгөн байнга хатсанаас индол, скатол зэрэг бодисууд цусанд шимэгдэж биеийг архаг хордлогод оруулна. Мөн ивэрхий үүсэх, тархи, зүрхний цусан хангамжинд сөрөг нөлөө үзүүлнэ.

Өтгөн хатахаас хэрхэн сэргийлэх вэ?
-Өдөр бүр нэг ширхэг алим идэх хэрэгтэй. Энэ гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлнэ.
-Байцаа, хар талх зэрэг ислэг ихтэй бүтээгдэхүүн их хэмжээгээр тогтмол хэрэглэх нь зүйтэй.
-Өглөө бүр буцалсан хүйтэн ус өлөн элгэн дээр уу.
-Хэрэв цөс чулуужих өвчингүй бол өглөө бүр нэг хоолны халбага наранцэцэгийн тос уух хэрэгтэй.
-Чавганы ханд өтгөн хатахаас сэргийлдэг.
-Бүдүүн ширхэгтэй гурил, хар будаа зэрэг ислэг ихтэй бүтээгдэхүүн хүнсэндээ түлхүү хэрэглэ.
-Өтгөн хатах хандлагатай бол өдөрт 8-10 аяга буцалсан ус, шингэн зүйл уу.
-Туулга, өтгөн хаталтын эсрэг янз бүрийн эмийг зөвхөн аргагүй байдалд ууж болно.
-Туулга нь өтгөн хаталтын үндсэн шалтгааныг арилгахгүй, зөвхөн яаралтай тусламж үзүүлнэ.
-Туулгыг хэтрүүлж хэрэглэвэл гэдэсний хэвийн үйл ажиллагааг хямраана,
-Мөн бие махбод кальци алдаж, өтгөн хаталтыг улам гүнзгийрүүлж болзошгүй муу талтай.

No comments:

Post a Comment